Монголын анхны нохой зодоонч эмэгтэй төрийн тусгай хамгаалагч болжээ

fd6b9446ad39c13ef13ce0d53e5da9c7_LТагнуулын Ерөнхий газрын харьяа Төрийн тусгай хамгаалалтын газарт олон улсын өндөр чансаатай тэмцээнд оролцож байсан тамирчин Э.Болормаа хамгаалалтын ажилтан болжээ.

Тэрбээр Монголын анхны нохой зодоонч эмэгтэй юм. Рингийн нэр нь Есүй гэх энэ бүсгүй самбо, жүдогийн спортоор хичээллэж байгаад 2007 оноос эхлэн олон улсын нохой зодооны төрлөөр хүчээ үзэх болжээ.

Тэрбээр чансаа өндөр 4 тэмцээнээс 3 удаа ялалт авсан тамирчин байв. Э. Болормаа ХЦДС-ийг хуулийн чиглэлээр төгссөн тул төрийн тусгай хамгаалалтын албанд тэнцсэн байна.

Ж.Батсайхан

Эх сурвалж: Монцамэ агентлаг


URL:

Нэр: GEDEISH Огноо: 18 November 2014

ER HUNII ZODOON -NOHOI ZODOON
EM HUNII ZODOON -JINGER ZODOON

Сэтгэгдэл бичих