Цас хайлуулах 560 тонн бодис нөөцөлжээ

10734087_1551780908388313_6539848374960957624_nНийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл олон нийтийн өмчит арчлалт арчилгаа тохижилт үйлчилгээний газрын хамт олон өвлийн бэлтгэл ажлаа хангажээ. Энэ өвөл нийтийн үйлчилгээний 500 гаруй ажилтан 23 баг болж ажиллах юм байна.

Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл өнгөрсөн өвөл 400 тонн цас хайлуулах бодисын нөөцөлж байсан бол  энэ онд 560 гаруй тонныг нөөцлөөд байгаа юм байна. Мөн 400 метр куб элс бэлтгэсэн бол шинээр замын цас үлээх 11 ширхэг тоног төхөөрөмж, цас мөсний цохиур зэргийг бэлтгэжээ.Харин тохижилт үйлчилгээний ажилчдад өвлийн гутал хувцасыг энэ сард өгөхөөр захиалсан юм байна. Ажилчдын хэлж байгаагаар амны хаалт болон бээлийг сар болгон сольж өгдөг ч өвлийн хувцас гутлыг 2 жил өмсөх нормтойгоор өгдөг байна.

Улаанбаатар нэтгэлийнхэн өвөлжилтийн бэлтгэл ажлынхаа хүрээнд цас хайлуулах бодис цацах 7 камаз, 5 “Бонго” маркийн автомашин, 3 ширхэг “Зил 130” автомашиныг бэлдсэн байна. Мөн цас мөс хусч, түрэх 2 ковш, нэг автогрейдер болон 2 ширхэг универсиал трактор зэрэг зориулалтын шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслүүдээ бэлэн болгожээ.

Энэ онд Улаанбаатар нэгтгэлийн 70 гаруй ажилтан Булган аймгийн Баяннуур, Төв аймгийн Өндөр ширээт, Ар хустай сумын нутгаас дэрс түүж 6000 гаруй шүүр хийж, ирэх оны 6 сар хүртэл ашиглахаар нөөцөлжээ. Дэрсэн шүүрийг хотын төвийн зам талбайг цэвэрлэхэд 7 хоног, гэр хорооллын замыг цэвэрлэхэд 3 хоногт хэрэглэдэг байна.

eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих