Сэжигтэн залууг хэрэгт холбогдолгүй болохыг нь тогтоожээ

f7c7f741d9d0a49ebigӨнгөрсөн хавар буюу тавдугаар сард БЗД-ийн есдүгээр хороо буюу Шар хадны эцэст орших “Хар хошуу” гэдэг уулын орой дээр овооны хажуугаас хоёр охиныг зэрлэгээр хөнөөгдсөнцогцос олдож олныг шуугиулж байсан билээ.

Уг хэргийн дагуу сэжигтэй байж болзошгүй хоёр хүнийг саатуулан хориод байсан юм. Сэжигтэн этгээдүүд болох Өвөрхангай аймгийн харъяат 23 настай Б.Идэрзаяаг улаанбаатар хотоос, харин Э.Золбоо гэх этгээдийг дархан хотоос баривчилж шалгаж байсан билээ.

Хэрэг явдлаас хойш хэдэн сар нам жим болсон энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж дуусаад, нотлох баримтуудыг прокурорт шилжүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар прокурорын газраас хэргийг хянаж дуусаад шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ.

Тэгвэл мөрдөн байцаалтын явцад Э.Золбоо гэгчийг хэрэгт холбогдолгүй болохыг тогтоосон байна. Тэрээр мэдүүлэг өгөхдөө “Тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэж байсан учраас би гэртээ тасраад уначихсан байсан. Тийм болохоор юу болсныг огт мэдээгүй” гэх утгатай зүйл ярьсан” гэж эх сурвалж мэдээлж буй. Энэ хэргийг сэжигтэн И нь ганцаараа үйлдсэн болох нь тогтоогдсон аж.


URL:

Сэтгэгдэл бичих