Ирэх оны төсөв батлагдлаа

d01030УИХ-аар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж, хуулийн зүйл заалт бүрээр санал хураалт явуулан баталлаа.

Ирэх онд улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн зардал 7.6 их наяд, тэнцвэржүүлсэн орлого 7.1 их наяд төгрөг, төсвийн алдагдал 439.2 тэрбум төгрөг байхаар тооцов.

Мөн төсвийн тухай хуультай холбогдон гарч буй Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хуулийн хугацаанд нь амжиж хамтатган баталлаа.

УИХ-аар төсвийн төслийг хэлэлцэж байх явцад уг төслийг боловсруулж, өргөн мэдүүлсэн  Засгийн газрын тэргүүнийг огцруулсан. Одоо дөрвөн яам нь сайдгүй, Ерөнхий сайдын албыг үүрэг гүйцэтгэгч хашиж буй улс төрийн онцгой нөхцөл дунд ирэх оны төсөв батлагдав. Анх удаа үүрэг гүйцэтгэгч Засгийн газар ирэх онд захиран зарцуулах төсвийг хүлээн авлаа.

gogo.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.