“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбишийн нуугдаж буй газрыг олжээ

uls_5465b8f074c3b_1АТГ-аас “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбишийг эрэн сурвалжилж байгаа билээ. АТГ-аас Интерполд хандсан байсан ба Б.Энэбишийн оршин суугаа хаягийг тогтоосон байна.

Түүнийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, тендер сонгон шалгаруулалтаас их мөнгө завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр сэжигтнээр татан, шалгаж байгаа юм.

Тодруулбал, 1.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг самосвал автомашин, чанарын шаардлага хангахгүй дугуй зэргийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, “Эрдэнэс Тавантолгой” компанид худалдан авсан хэрэгт сэжиглэж буйгаа АТГ-аас өмнө нь мэдээлсэн.

Түүнийг мөрдөн байцаалтын ажиллагааг тун удахгүй эхлүүлнэ гэж АТГ-аас мэдэгджээ.

uls.mn


URL:

Нэр: bold1001 Огноо: 15 November 2014

Bas ch Denzeng bodvol gaigui l um bna. Ulsad hedeh tugrugnii hokhirol uchruulsanaar ni shiitgekh kheregtei. Ard yumnii tatvariin mungiig shuud iddeg garuudad changa khandah heregtei.

Нэр: Zochin Огноо: 16 November 2014

Denzen yu bolson be?

Сэтгэгдэл бичих