По Газоль дээд амжилт тогтоолоо

uls_546956381e100_1“Чикаго Буллз” талбайдаа “Индина Пэйсерс”-ийг хүлээн авч тоглосон тоглолт “Жороо Морьд”-ын ялалтаар өндөрлөсөн юм. “Индиана Пэйсерс” багийн хувьд гол тоглогчдоо бэртэлд алдаад байгаа хэдий ч өнөөдрийн тоглолтод дөрвөн үеийн турш давамгай тоглож 99-90 харьцаагаар өрсөлдөгчөө буулгаж авсан.

Уг тоглолтод “Буллз”-ын шинэ цэрэг испани залуу По Газоль 12 оноо авсан бөгөөд нэгэн гайхалтай амжилт тогтоосон юм. Тэрбээр 16.000 оноо, 8.000 самбар, 3.000 оновчтой дамжуулалт, 1.500 блок хийсэн NBA-гийн түүхэн дэх зургаа дахь тоглогч болжээ. Түүнээс өмнө ийм үзүүлэлтийг Карим Абдул Жаббар, Хаким Олажьювон, Шакил О”Нил, Кевин Гарнетт, Тим Данкан нар гаргаад байсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих