Үнэн онигоо

onigoo_ineed_jpg

Гүзээлзгэнэ:
Би зүрх шиг хэлбэртэй учир хүмүүс надад дуртай байдаг
Хушга:
Би тархи шиг учир надад дурладаг
Гадил:
Сэдвээ сольё тэхүү

———————————————————————-

Эргэн тойрон тэнэг хүмүүс их болжээ. Ухаантайнууд нь бэлгэвч хэрэглээд байхаар арагагүй л дээ

———————————————————————————————————————————-

-Хаана ингэтлээ уучихдаг юм?
-Уг нь их биш, 3 хvний дунд 1 шил
-Тэгээд яагаад ийм их согтчихсон юм?
-Нөгөө 2 нь ирээгvй

—————————————————

-Эхнэртээ ямар бэлэг егех вэ? Vнэтэй биш, тэгсэн мертлее баярлуулчихаар…
-Нэрээ  нууцалсан хайрын захиа бичээд егчих

——————————————————————————————————–

Оройны 100гр юу ч биш, харин еглеений 100гр – алтнаас vнэтэй авралын эрдэнэ

———————————————————————————————————–

-Хvvхдvvдээ, юу болов? Тоглохгvй хемсгее зангидаад сууцгаагаад?
-Том хvмvvс болж тогол байна

——————————————————————————————-

-Чи ямар антивирус хэрэглэдэг вэ?
-Ямар ч биш. Би бvх систем файлуудаа цээжээр мэднэ. Танихгvй файл гараад ирэнгvvт нь устгачихдаг юм

————————————————————————————————————————————–

-Тааз чинь цус болчихож
-Дээд айл үе үе цус алддаг юм

—————————————

Хүү маань олон жил каратэгийн секцид явж байна гээд баярлаад байсан чинь хэлгүй-дүлийн дохионы хэлний орчуулгын дугуйлан байсан байна лээ шт

—————————————————————————————————————————————————————–

УИХ-ын гишүүний эхнэр:
-Нөхрөөсөө салнаа, оронд орчихоод надад өчнөөн сайхан болно гэж дэмий ярихаас цаашгүй

————————————————————————————————————————-

Ээрvv хvн алтан загас бариад хvслээ хэлтэл енеех нь аль хэдийнэ хатаад ялзарцан байсан

————————————————————————————————————————

-30 хүрлээ, нөхөрт гарч амжаагүй л явна
-Ямар азтай хогнууд нь ингээд хүүхний савраас мултраад яваад байдаг байнаа

——————————————————————————————————–

Дотор нь юу байгааг хэлэхгүйгээр эвтэйхэн болгож янзлах юм бол жоом, өт, харх гээд юуг ч хүнд идүүлж болно. Жишээ нь та хиам идэж л байгаа биз дээ

————————————————————————————————————————————————————————-

Өнөө цагт, аливаа эд зүйл дээр Made in China гэж бичээгүй бол тэр бараа хуурамч гэсэн үг

———————————————————————————————————————–

Бүсгүй:
Хэвтээ хүнийг өшиглөх нь ёс бус жудаггүй зан гэж боддог байлаа. Нөхрийгөө танихгүй хүүхэнтэй нэг оронд гардах хүртлээ

———————————————————————————————————————————————————————

-Ааваа, ээжээ, би өргөмөл юм уу?
-Яалаа гэж дээ, бидэнд сонгох боломж байсан бол юу гэж ийм тэнэг хүүхэд сонгохов дээ

———————————————————————————————————————–

Мод суулгавал 1 мод нэмнэ
Модны хулгайчийг суулгачуул 100 мод аварна
Байгал орчны түшмэлийг суулгавал 1000 мод аварна

———————————————————————–

Хуримын шөнийн дараа нөхөр нь:
-Би чиний анхны эр хүн биш байж гэдгийг ойлгосон
-Харин би, сүүлчийнх ч бас биш юм байна гэдгийг ойлгосон

——————————————————————————-

Эмч нар юу шаардаж жагсаал хийж байгааг дарга нар ойлгосонгvй: Учир нь лоозон дээр бичсэн vгнvvд нь гаргацгvй байсан

———————————————————————————————————————————————————————

Төсвийн мөнгө бол угтаа хүмүүст зориулсан мөнгө. Гэхдээ улстөрчид ямар өөрсдөөсөө бусдыг хүн гэж бодох биш

——————————————————————————————————————————————————-


URL:

Сэтгэгдэл бичих