Хувийн эмнэлгийнхэн Солонгосчуудтай нийлж Монголчуудаа хулхидахаа боль !!!

Монголчууд эрүүл мэндийн салбар нь  хөгжсөн гэдэг шалтгаанаар БНСУ- д эмчилгээ хийлгэхээр олноороо явах болсон.  Энэ нь нэг талаас гадаад эмч нар сайн гэх ойлголтыг гэнэн  Монголчуудад төрүүлж байгаа бөгөөд энэхүү бодолд Солонгос эмч нар “дөрөөлж” ашиг олох явдал ихээр гарах боллоо.

20141117031529

Тухайлбал өнгөрсөн 8-р сард,  “Миндиллэ” эмнэлгийн эмч И Чүн Гүг гэгч  нь жуулчний визтэй манай улсад ямар ч зөвшөөрөлгүйгээр үзлэг, оношлогоо, эмчилгээг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хэрэглэх хүчинтэй хугацаа нь тодорхойгүй эм, эмнэлгийн хэрэгслээр үйлчилж байгаад хөөгдөөд гарсан.

Тэгвэл энэхүү түүх саяхан давтагдлаа. Тодруулбал  БНСУ-ын  эмч  мөн л жуулчны визтэй манай улсад эмчилгээ хийнэ хэмээн орж ирсэн байна. Нийслэлийн Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн эмнэлэг түүнийг  урьж залж ирсэн байгаа юм.  Жуулчны визтэй нөхрийг  ажил хийлээ гэж  Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын улсын байцаагч саатуулж,  Мэргэжлийн хяналтын ерөнхий газар шалгалт хийсэн байна. Улмаар Солонгос эмчийг  Монгол улсаас албадан гаргах, хувийн эмнэлэг болон эмчид хариуцлага тооцуулах дээрээ тулахад залж ирсэн хувийн эмнэлэгийнхэн нь МХЕГ-ын дарга, хурган дарга,  цэргүүд рүү ярьж,  томрох жишээтэй.
Монгол улсад ирж байгаа Солонгос эмч нарын зарим нь жуулчны визээр ирээд амралтын өдрүүдэд 2-3 хоногийн хугацаатай ирж үзлэг, оношлогоо, эмчилгээ, хагалгааг бөөндөөд яваад өгдөг гэж байгаа.  Тэднийг нь манай Монголчууд зуучлаад өгдөг гэж байгаа.

Иймээс манай иргэд гадаадын эмч нарт хандах бол Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрөл авсан эсэх, тухайн хүнийг эмч гэдгийг нотлох баримт бичиг байгаа эсэхийг нягталж байх хэрэгтэй.

Нөгөө талаас манай улсад  жуулчны визтэй ирээд байгаа эмч нар нь тухайн улсдаа хориглосон эм тариа хэрэглэж байгаа эсэхийг нь бид мэдэхгүй. Туршилт хийгээд харьчихсан хүний араас бид мянга зарга хийгээд тусыг олох нь юу л бол.

Тиймээс гадаадын эмч гэхээр “тахин шүтдэг” зангаа татаж, өөрийнхөө эрүүл мэндтэй холбоотой асуудалд нухацтай хандах хэрэгтэйг холбогдох байгууллагуудаас анхааруулсаар ирсэн. Анхааруулгыг хүлээн авахгүй хохирсон бүсгүйчүүд ч бий.

Гадаад хүн мөнгөө аваад яваад өгнө. Тавьсан онош, эмчилгээ зэрэг нь таарахгүй болж тухайн хүн эрүүл мэндээрээ хохирч, амь насаа алдах зэрэг эрсдэл байгааг анхаарах хэрэгтэй.

Х.Хорлоо

agshin.mn


URL:

Нэр: zochin Огноо: 11 February 2015

odoo mes ajilbariin talaar koreitei hamtraad bgaani hir vnen bol zuw yum bg bolowuu

Сэтгэгдэл бичих