Дуучин Ч.Ану салон нээнэ

bqpet3jm

Өөртөө хамгийн их мөнгө зарцуулдаг уран бүтээлчдийн нэг бол дуучин Ч.Ану. Гоо сайхан, гутал, хувцсандаа харамгүй мөнгө зориулдаг түүнийг загварлаг бүсгүй гэж тодотгох нь бий. Тэгвэл дуучин Ч.Ану өөрийн стиль имижэд биш монголынхоо бүх эмэгтэйчүүдийн өнгө төрхөд анхаарлаа хандуулж, хувь нэмрээ оруулах гэнэ. Тэрээр өөрийн салоноо нээх ажилд ханцуй шамлан орсон байна. Дан ганц үсчин, гоо сайхан биш хувь хүний стилийг тодорхойлон хувцас загварын болон бүсгүйчүүдийн алжаалыг тайлах бүхий л үйлчилгээг цогцлоосон байхаар төлөвлөжээ. Хатан гоо салоныхаа олон салбарыг нэгэн зэрэг нээж, мэргэжлийн стилист, нүүр хувиргагч нартай хамтран ажиллахаар тохирчээ. Уран бүтээлээсээ хөндийрсөн Ч.Ану бизнесийн салбарт хүчээ үзнэ. Хэр амжилттай байхыг цаг хугацаа харуулах биз. Гоо сайхны мэдрэмжтэйн хувьд түүнийг энэ салбарт амжилт олно гэж дэмжих хүн олон байгаа билээ.


URL:

Сэтгэгдэл бичих