“Иргэний андгай өргөх ёслол” Чингисийн мэндэлсэн өдөр болно

dc787fa83b3d71e3original

Амьдралын алтан босго 16 нас гэдэг үг зүгээр ч нэг үг биш. Хүн бүрийн хувьд 16 нас гэдэг хамгийн хариуцлагатай, бие даан шийдвэр гаргах, аливаа зүйлд үнэлэлт дүгнэлт өгөх, юмыг тоглоом гэж харахаас илүүтэй бодит зүйл болгох тийм л нас. Хүүхэд гэсэн тодотголоос, залуу хүн гэсэн тодотгол руу шилжиж нийгмийн амьдралд өөрийгөө төлөөлж оролцох насанд хүрч байгаа 16 настнууд энэ 11 сарын турш завгүй, амьдралынхаа анхны алхмыг хийсэн, мөрөөдлөө зорилго болгох арга замаа олсон дараа дурсахад хамгийн дурсамжтай цаг хугацаа болж өнгөрч байгаа юм. МЗХ-оос 16 настнуудыгаа өлгийдөн авах, амьдралд хөл тавихад нь зөв чиглүүлж өгөх үүднээс 11-р сарыг тэдний нэрэмжит сар болгон зарласнаас хойш маш олон ажлууд зохион байгуулагдаад байна. Байгууллагуудтай танилцах аялал, лекц сургалт зохион байгуулах, мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар ярилцах, хоорондоо найзлах, танилын хүрээгээ тэлэх сайхан боломжууд байлаа. Долоо хоног бүрийг үр бүтээлтэй өнгөрөөж байгаа 16 настнууд энэ долоо хоногт Ариг банктай танилцах, ДОХ-ын өдөр – Хөвгүүд орохыг хориглоно, зөвхөн Охидод зориулсан лекц, Мэргэжил сонголтын лекц, Их дээд сургуулиар танилцах аялал, охидууд орохыг хориглоно, зөвхөн хөвгүүдэд зориулсан лекц зохион байгуулагдах бөгөөд  11-р сарын 23-нд Монгол бахархлын өдөр, Их Эзэн Чингис Хааны мэндэлсэн өдөр Төрийн ордны Их танхимд “Иргэний андгай өргөх ёслол” зохион байгуулагдах юм.


URL:

Сэтгэгдэл бичих