Амьдралыг хөнгөвчлөх 10 зүйл

Өдөр тутмын аж амьдралдаа нухлагдан бухимдалд орсон хүмүүс стресст амархан өртөж өвчлөх нь элбэг байдаг. Тэгвэл чухам юу таны бухимдлыг илүүтэй хүргэдэг вэ. Үүнээс яаж зайлж сурах вэ?
Нэг: Дуртай ажлаа хий. Дур сонирхолгүй ажил төрөл нь хичнээн өндөр цалинтай байсан ч сэтгэл ханамжгүй байдалд хүргэдэг.

Хоёр: Бичиг баримтаа цэгцэлж бай. Өөрт хамааралтай бичиг баримтуудаа тодорхой газар, эмх цэгцтэй байлгаж сур. Нэг өчүүхэн, гэнэт хэрэгтэй болсон бичиг баримтаа олохгүй, эрж хайгаад эхлэхээр ямар их бухимдалд ордог билээ. Бүр гэр орныхон ч сандраад явчихдаг шүү дээ.

Гурав: Хэрүүл бүү өд. Ер нь аливаа хэрүүл тохиолдолд хичээгээрэй. Аль нэг талд нь орвол та хэрүүлийн эргүүлгэнд орох нь тэр. Тааламжгүй байдлаас холуур явах нь таны нервийн эд эсийг хамгаалдаг.

Дөрөв: Хийх ёстой юмаа бүү хойшлуул. Нэг л мэдэхэд шийдэгддэггүй асуудал хуримтлагдсаар та стресст орно шүү. Тиймээс хийвэл зохилтой ажлаа ” маргааш ” гэж хойшлуулахгүй хийж сур.

Тав: Цагийг дэмий бүү өнгөрөө. Юу ч хийхгүй олон цагийг дэмий бүү өнгөрөө. Цаг завтай үедээ ахуйн ажилдаа анхаарч, угааж арчих, цэвэрлэх, оёх шидэх ажлаа амжуулчих. Гэр орон цэмцийгээд, бүх зүйл. бүрэн бүтэн байхад сэтгэл их сайхан тайвширдаг шүү дээ.

Зургаа: Амралт аялалд явахдаа бэлтгэлээ базаа. Явах цаг тулчихаад байхад гэнэт л юм хумаа хайж бөөн бужигнаан ичихдог хүмүүс байдаг. Зөв боловсон, тав тухтай амрахын тулд хэд хоногийн өмнөөс бэлтгэлээ базаа. Хаашаа, ямар зорилгоор явахаас хамаарч хэрэгтэй зүйлээ айвуу тайвуу бэлтгэж сурах нь наанадаж эрүүл мэндэд тустай.

Долоо: Хүндлэмтгий найрамдуу бай. Бусдыг хүндэлдэг, эвтэй харьцаатай хүн бусдаас ч хүндлэлийг хүлээнэ. Харьцааны асуудалд хайхрамжгүй ханддаг хүмүүс ямагт л хэрүүл уруул хийж сөргөлцөж байдаг. Энэ нь тэр хүндээ л муу өвчлөлд хүргэх гэмтэй. Та бусдаас сайхан харьцааг хүсдэг бол эхлээд өөрөө тийм байж сур.

Найм: Зохистой хооллолтыг эрхэмлэ. Зөв хооллолт, амин дэмийн хэрэглээ нь бухимдал, стресс ч холилдог. үүнийг турах дэглэмтэй холбон ойлгож болохгүй.

Ес: Бусдыг гоочлон бүү хов зөө. Бусдын төрх байдал, нэр төр, нас зүсээр нь тоглоом тохуу хийхийг хатуу тэвч. Эргээд танд ч ирж мэднэ шүү дээ. Ер нь сул яриа, дэмий хов жив нь гинжин урвалтай байдаг тул буцаж ирдэг. Энэ нь нөгөө л бухимдал, стресст оруулах нэг хүчин зүйл.

Арав: Сэтгэл хангалуун бай:б Амьдралд тэгш юм гэж үгүй тул байгаа юмандаа л сэтгэл хангалуун байж сур. Илүү ихийг хүсээд л шунаад байвал та өөрийгөө дэмий шаналгаж, стресст оруулна шүү.


URL:

Сэтгэгдэл бичих