“Гранд Плаза” цахилгаангүй, хөлдүү байгааг Д.Тэрбишдагва хариуцах уу?

"Гранд Плаза" цахилгаангүй, хөлдүү байгааг Д.Тэрбишдагва хариуцах уу?

 

Эх сурвалжуудан мэдээлж байгаагаар энэхүү барилгыг анх Жигүүр Гранд хэмээх барилгын компани барьж Мэргэжилийн хяналтын газарт хүлээлгэж өгсөн ба түүнийхээ дараа хэсэг хугацаанд хариуцаж байгаад уг байгууламжид үйл ажиллагаа явуулдаг 1000 гаруй хувь хүн, компаниудад эзэмшиж буй талбайнуудыг нь худалдаад хаяад алга болсон байна.

Одоо Жигүүр Гранд компани “Манайх хариуцахгүй” гэдэг бөгөөд нэгэнт худалдаад авчихсан хэрнээ нэгдсэн халаалт, дулаан, цахилгааны асуудлууд нь шийдэгдээгүй үлдсэн гэдгээ сая мэдсэн худалдаа эрхлэгчид хүнд байдалд оржээ.

 

Энэ бүхэнд хяналт тавих ёстой Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын мэдэлд байдаг МХЕГ, ШӨХТГ зэрэг сүржин нэртэй даржин газруудын байгаа байдал иргэдийг хохироож буй энэ мэт үйл явдалд огт ач холбогдол өгөхгүй байгаа нь гайхалтай. Удахгүй ид хүйтэн эхлэх цагаар олон зуун иргэдийн ажлын байр хөлдөх нөхцөл байдал үүссэн тул ОБЕГ ч гэсэн анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай болоод байна.

 

Нийслэлийн Баруун дөрвөн замын уулзварт  байрлах “Гранд плаза” төвийг мэдэхгүй хүн гэж үгүй. Зургаан давхар худалдааны төвөөс гадна 15 давхар байгууламжид нь аж ахуйн нэгж олноороо байдаг. Гэтэл тус байгууллагынхан өнгөрөгч баасан гаригийн оройноос эхлээд цахилгаанаа тасалсан. Учир шалтгаанаа олон янзаар тайлбарлан барилгын компани кабель гэмтээсэн, “Алтай” хотхонтой холбоотой гэхчилэн олон зуун хүнийг чирэгдүүлээд удлаа. Алдаа эндэгдэл гарахыг алийг тэр гэх вэ. Гэхдээ бүтэн дөрөв хоног өнгөрөхөд кабелиа засуулчих чадваргүй хүмүүсийг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна.

 

 

"Гранд Плаза" цахилгаангүй, хөлдүү байгааг Д.Тэрбишдагва хариуцах уу?

 

"Гранд Плаза" цахилгаангүй, хөлдүү байгааг Д.Тэрбишдагва хариуцах уу?

tsag mn


URL:

Сэтгэгдэл бичих