Тамхи Өмөн үү

smoking1-01_700x700

Ахмад сэтгүүлч Шагж Ванчаарай

Хүний хэрэглэдэг хорт зуршлын дотроос тамхи нь  аажимдаа бие махбодын  эсийг гэмтээн хорт хавдар хэмээх  өмөн-үү өвчинг үүсгэх суур эмгэгийг  бий бологдогоороо хамгийн хорлолтой нь юм.Үүнийг тамхчид тоодоггүй бүлгээ.

Испаны жуулчин Колумб Америк төвийг нээснээр хүн төрлөгтөн тамхийг мэдэх болсон гэдэг.Ийхүү 1646 онд   Испанд  тамхийг тарих болсноос хойш дэлхийд маш түргэн хугацаанд дэлгэрчээ.Өдгөө тамхи дэлхийн бүх оронд өргөн хэрэгцээний барааны нэг болоод байгаа нь хүн амын үхлийн шалтгааны нэг болсон болой.Дэлхий даяараа эрэгшин хөгжиж байгаа нь үүнд басхүү нөлөөлж буй.

1960-70 аад онд  АНУ-ын тамхины үйлдвэр дэлхийд тэргүүлж нэг  жилд нэг хүнд 4000 орчим янжуур ноогдохоор тамхи гаргаж байв.Тамхи татагчдын тоо ч түргэн өсөх болов.

Зөвхөн АНУ-ын армид албан хаагчдаас өдөр бүр дундажаар дөрвөн мянган залуу тамхинд орж байсан аж. Энэ тоо чманайд бас л хамааралтай байх шүү.Тамхи татагчдын тоо жил бүр дундажаар 2,5 хувь өсөж байдаг гэсэн тойм мэдээ ч үнэн ч байж мэдэх юм.Тамхи нь бэлтгэж байгаа арга,өөрийн хатуу чанар зэргээсээ болж хүний биенд харилцан адилгүй нөлөөлдөг нь судалгаагаар нотлогджээ.Хатааж нутагалсан янз бүрийн тамхины навчинд никотин  4-12 хувь,эфирийн тос 0,1-0,7 хувь байна. Тамхи шатахдаа нүүрс төрөгчийн эсэл,синилийн хүчил,аммиак,органик хүчил , никотин зэрэг хүний биеийг хордуулдаг бодис  агуулсан утаа гаргадаг.Харин ширхэг янжуурт 0,09 грамм никотин,0,32 гр аммиак,0,0006 грамм синилийн хүчил,369 шоо см нүүрс төрөгчийн исэл байдаг.Сүүлийн үед хавдар судлаачид хавдарын эс үүсэн үржихэд шууд нөлөөлдөг бодис  бензпиренийг нээсэн  билээ. 1000 ширхэг янжуураас  2 мгр ийм бодис гардаг аж.Ийм хэмжээний бензпиренээр хулгана , туулай  зэрэгт туршихад  өмөн-үүтэй болж байжээ.

Тамхичин хүн тамхийг увуу цувуу татах боловч энэ хор хүний биенд нөлөөлсөөр л байдаг.Тамхийг хэрхэн яаж татаснаас болж хүний бие мах бодь харилцан адилгүй гэмтэнэ.Энэ мэт нь гаансны урт богино , соруул зэргээс болдог.Жишээлбэл соруулаа зүүн завжиндаа зууж татдаг хүний тэр хэсэгт удаан хугацаагаар байнга халуун соруул төөнөж нөлөөлснөөс  өмөн-үү үүсдэгийг аль эрт нотолжээ.Доод уруулын өмөнтэй болсон хүний 95 хувь нь ингэж тамхи татдаг байжээ.Тамхи татагчид нь зөвхөн өөрийнхээ     бие мах бодийг сүйтгээд зогсохгүй цуг байгаа хүмүүсээ байга хордуулж байдаг.Тамхи татдаг хүний дэргэд байсан хүүхдийн шээсэнд хүртэл эдгээр хортой бодис байдаг аж.Энэ баримт  хүүхдийн дэргэд тамхи татахыг цээрэлэхийг сануулж байна.Жирэмсэн үед тамхины хорууд цусаар дамжин ургийн биенд орж байдаг.Ер нь уушигны өмөн-үү тамхи татахтай шууд        холбоотой болохыг шинжлэх ухаан нотолсон билээ.Уушигны өмөн-үүтэй зуун хүний 80 нь тамхи их татдаг хүмүүс байжээ.1912 онд 374 хүн уушигны өмөн-үүгээр өвчилж байна гэж бичиж байсан бол 50 жилийн дараа зөвхөн АНУ-д жил бүр уушигны өмөн-үүгээр  27 мянган хүн өвчилдөгболжээ.Уушигны өмөн-үүгээр хорвоог орхихсод аравхан жилд 500 хувиар өсөж байна.Англи улсд иймэрхүү байдалтай байгаа аж.Энэ бүхэн шинжлэн судлаачдын сэтгэлийг их зовоож байна.Тамхи татдаг 5Онас хүрсэн 1000 хүн дутмаас 200 хүн өмөн-үүгээр өвчилж байхад тамхи татдаггүй энэ насны мянган хүн дутмаас  нэг хүн өвчилж байх жишээтэй.Агли дахь анагаах ухааны зөвлөлөөс  нийтлүүлсэн илтгэлд 20-р зууны  эцэс хүртэл өмөн-үүгээр нэг сая хүн зөвхөн аглид нас барах төлөвтэй байна гэж 1960 оны үес  мэдээлсэн байсан. Энэтхэгийн Бомбей хотод шашины сурталаас болж хэсэг хүн амд \парса овогийн\ тамхи татахыг хоригложээ.Гэтэл энд зөвхөн уушигны өмөн-үүгээр зогсохгүй бусад төрлийн өмөн-үүгээр өвчлөх явдал бусад газрынхаас ихээхэн бага байгаа ажээ. Тамхи зөвхөн амьсгалын замын эрхтэнийг гэмтээгээд зогсохгүй бусад эрхтэнд нөлөөлдөг байна.Хуучнаар ЗХУ-ын эрдэмтэн Садовскийн гарагсан дүгнэлтээс үзэхэд улаан хоолойн өмөн \нарийнтах\-үүтэй хэсэг өвчтөний 96 хувь шахам нь тамхи татдаг байжээ. Энэ эрдэмтэн улаан хоолойн өмөн-үүтэй 200 хүний 98 хувь нь тамхичин байсныг нотолсон байдаг.Энэ тоо манай эмч нарын урьдчилсан тойм судалгаатай ойролцоо байна.Энэ бүхнээс үзэхэд түр зуурын мансуурлыная занд автагдан тамхи татах нь юутай хортой болох нь тодорхой.Харин тамхинаас гарах нь тиймч хэцүү биш.Юуны өмнө үнэнхүү жигшиж,тамхинаас гарахаар сэтгэл шулуудсан байх хэрэгтэй.Тэгээд шууд  л тамхиа хаях хэрэгтэй.Энэ үед эмнэлэгт байх буюу амралт сувилалд  амарч байвал сайн талтай.Эхний 3-4 хоногт тамхи татах хорхой оволзсоор сааран сарсаар долоо хоногийн дараа зүгээр болдог.Тамхи татах дур хүрэх үед чихэр хүлхэх буюу бохи жажлах зэргээр өөрийгээ саатуулах хэрэгтэй.Тийм учраас тамхиа хаяж буй эхний хэд хоногт тамхи татаж буй хүний ойр байх,хурц хоол их идэхээс аль болохоор зайлсхийж байвал зүгээр.Тамхинаас ийнхүү амархан гарч  болно.Харин гагцхүү өөртөө  итгэлтэй байх л чухал даа.


URL:

Сэтгэгдэл бичих