Месси-Роналду нар “Мөрөөдлийн театр”-д тулалдав (Бүтэн бичлэг)

Хөлбөмбөгийн ногоон талбайд “Евро-2016″ тэмцээний урьдчилсан шатны дөрөвдүгээр тойргийн тоглолтууд дуусч, үндэсний шигшээ багууд нөхөрсөг тоглолт хийж эхлээд байна.

Өчигдөр болсон тоглолтуудаас хамгийн их анхаарал татаж байсан нь Аргентины шигшээ баг Португалын шигшээтэй тулсан тоглолт байлаа. Дэлхий нийтээрээ энэ тоглолтыг Месси, Роналдугийн халз тулаан хэмээн тодотгож байсан юм.

Английн алдарт “Манчестер Юнайтед” клубын “Олд Траффорд” цэнгэлдэхэд болсон энэхүү тоглолтод Португалын шигшээ баг өрсөлдөгчөө 0:1-ээр буулгаж авсан юм. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 90 дэх минутад буюу эцсийн мөчид Геррейро оруулж, багтаа ялалт авчирлаа.

Messi v Ronaldo gallery cover


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.