Ерөнхий сайдын томилгоог чуулганаар хэлэлцэж эхэллээ

416-141653725810808359_1492937640994953_452713990_n

УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаан 51.3 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар нийт 14 асуудал хэлэлцэнэ. Эдгээр асуудлын  эхэнд Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэхээр тусгасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар товч  танилцуулга хийв. Үүний дараагаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Бакей танилцуулсан. Тэрбээр танилцуулгандаа тус байнгын хорооны хуралдаанаар Ч.Сайханбилэгийг 100 хувийн саналаар дэмжсэн гэдгийг хэлээд чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүслээ. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.


URL:

Нэр: “МОНГОЛ ХУРАНДАА” НИЙГЭМЛЭГ ТББ Огноо: 21 November 2014

“Монгол хурандаа” нийгэмлэгийн анхдугаар чуулган Улаанбаатар хотноо 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 12.00 цагт Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвийн хурлын танхимд зохион байгуулагдах гэж байна. Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Тагнуул, Цагдаа, Шүүхийн шинжилгээний болон Авлигатай тэмцэх, Онцгой байдлын асуудал эрхэлсэн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хааж тэтгэвэр тогтоолгосон, чөлөөнд гарсан төдийгүй одоо ажиллаж байгаа хурандаа, дэд хурандаа Та бүхнийг анхдугаар чуулганд хүрэлцэн ирж, идэвхитэй оролцохыг урьж байна. ЖИЧ: Цэргийн дүрэмт хувцастай хүрэлцэн ирэх. ЦЕГ-ын Лицензийн төв нь нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Сэлэнгэ зочид буудлын эсрэг талын Цагдаа олон нийт соёлын төвийн нэг давхарт.

Сэтгэгдэл бичих