Монголын түүхэн дурсгалт хийдүүд
1. Амарбаясгалант хийд нь Монгол улсын Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт, Бүрэнхаан уулын бэлд, Ивэн голын хөндийд оршихБурханы шашны томоохон хийд юм.
Манжийн Найралт төв хааны зарлигаар Өндөр гэгээн Занабазарын дурсгалд зориулж тухайн үед Их Хүрээ байрлаж асан газар тус хийдийн барилгуудыг бүтээжээ. 1727 онд барьж эхлэн 1736 онд дууссан.
1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр хийдийн барилга ихээхэн сүйтгэгдсэн бөгөөд 207м урт, 175 м өргөнтэй хэрэм бүхий 40 гаруй сүм, дугантай байснаас өдгөө уг хэрэм дотор 28 сүм, дуган байна. 1943 онд хийдийг улсын хамгаалалтанд авч, дахин сэргээх ажил 1988 онд эхэлж, бурхдын хөргийг Энэтхэгт бүтээлгэсэн байна.
2. Эрдэнэ зуу хийд нь Монгол Улс дахь хамгийн эртний Бурханы шашны хийд юм. Тус хийд нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвийн ойролцоо, эртний хот Хархорумын туурийн хажууд байрладаг. Энэ хийд Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалд багтдаг.
1580 онд Абатай сайн хан, дүү Түмэнхэн ноёны хамт Гутгаар Далай ламтай уулзаж өөрийн нутагт сүм хийд байгуулахаа амласанд, Далай лам Хархорум хотын нэгэн хуучин сүмийг сэргээхийг зөвлөсний дагуу 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэзуу хийдийн гол зуу сүм гэж Өндөр гэгээний намтар хэмээх гар бичмэлд бичжээ. Ийнхүү хийд босгоход Хархорум хотын туурийн чулууг ашигласан байдаг
3. Хамрын хийдийн суурийг 1821-1823 онд V ноён хутагт буюу олноо Догшин ноён хутагт хэмээн алдаршсан Лувсанданзанравжаа өөрийн шашин номын хийд болгохоор тавьжээ. Ядуу ардын хvv Равжаа угаасаа ухаан сэргэлэн төржээ. Тvvнийг таван настайд нь лам” жинтvv” Гончиг IV ноён хутагтынхаа хойд дvрээр тодруулж, ном эрдэмд шамдуулаад 10 настайд нь хошууны томчууд V ноён хутагтаар өргөмжлvvлэхээр Богдод бараалхуулах гэтэл Богд болон тvvний дэргэдийнхэн лдвээр цааргалсан аж.
Иймд хошууны шашин номынхон 1000 лан өргөж дахин хvсэмжилсэнд Равжаа хvvг хvмvvжvvлэгч Ажаа гэгээний хамт Богд хvлээн авч, юу сурсан мэдсэн тухай айлгалыг сонсож зөвшөөрөөд Ноён хутагтын хойд дvр болохыг нь нотолж “Ялгуугсан чин зоригт цол” таван олбог, хутагтын эрх ямбыг шагнаж Лувсанданзанравжаа нэр хайрлажээ. Мөн Тvшээт ханаар зөвшөөрvvлж, хоёр олбог шагнуулсан гэдэг.
Ийнхvv ядуу ард Өлзийгийн хvv Тvшээт ханы Боржигон цэцэн вангийн хошууны өргөмжит хутагт болсон. Хошууны залагдсан, хутагт нь тухайн хошууныхаа сvм хийд, шашны асуудлыг эрхлэн хариуцах vvрэгтэй байжээ.
4. Төвхөн хийд. Өвөрхангай аймгийн бат-өлзий сум, Архангай аймгийн Цэнхэр сумын зааг Төвхөн ширээт хэмээх уулын орой болох түшлэгт суудал мэтээр тогтсон байц хадны дундах багавтар тавцан дээр Төвхөн хийд оршдог. 1648 онд анхдугаар богд өндөр гэгээн Занабазар арав гаруй настай байхдаа энэхүү байгалийн өвөрмөц тогтоцтой газрыг сонирхон үзэж 1651 оны үед нямблан сууж номын бясалгал хийх зорилгоор чулуун туурга ханатай жижиг байшин бариулсан байна. Ийнхүү анхдугаар богд Занабазар ном бясалган сууж бяслагасан номынхоо дагуу урлахуйн бүтээлээ цутгах, хөмөлдөх, зурах, барих аргуудаар өөрийн бүтээл туурвилаа хийж байсны зарим нь бидний үед хүртэл хадгалагдан ирсэн билээ. 1688 оны Галдан бошигтын самуун дайн эхэлснээс хойш тэр бүтээлийн сүмийг ашиглаагүй учир бүр мартагдхад хүрсэнийг 1773 онд дахин сонирхож I Богдын бүтээлээ хийж байсны дурсгалыг хүндэтгэн хийд болгон хурал номын ажлыг сэргээжээ. Түүнээс хойш Төвхөний хийд хэмээн нэрлэгдэх болсон. Энэ хийдийн ар талд “Эхийн умай” гэх арын байц хадны нэвт гарсан нүхний дэргэд мөлхөн гулсаж ордог мухар агуй байхаас гадна даяанч нарын сууж байсан хоёр агуй бий.
5. Манзушир хийд нь Монголд байдаг Буддын шашны хийд юм. “Манзушир” гэдэг нь “Оюун билгийн тэнгэрийг сахих бурхан” гэсэн утгатай. Манзушир ламтны анхдугаар дүрийн хувилгаан Лувсанжамбалданзан удирдан 1733 онд Богдхан уулын энгэрт бариулснаар Манзуширын хийдийн суурь тавигджээ. XYIII зууны сүүлчээр цогчин дуганыг байгуулж, өмнө талд нь Богд уулнаас ус татаж, хиймэл нуур үүсгэжээ. 1760 онд Бадамын дуган, 1770 онд Шар хүрээ хэмээх Богдын ордонг барьж, Хангал, Цогчин, Эргэдэг Майдар, Суварган сүм, Сэрүүн лаврин, Мамба, Цанид, Жүд, Мангал зэрэг сүм дугануудыг уран барилгын гайхалтай шийдлээр байгуулсан байна. Эдгээр сүмүүд нь Богдхан уулын үзэмжит сайхан байгальтай зохицон нийцэж байсан учраас “Халх Монголын Ар утай” гэж алдаршжээ. XX зууны эхэн үе гэхэд 500 гаруй шавьтай, гавж аграмбын мяндгийг олгодог Монголын нэр нөлөөтэй том хийд болсон байна. Сүмээс үлдсэн хэсэг нь одоо музей болж хадгалагдан иржээ. 200 гаруй жилийн түүхтэй Манзуширын хийдийг 1937 оны хэлмэгдүүлэлтээр нураан буулгах үед 20 барилга байгууламж, 300 лам нартай байжээ. Энэ хийдийн туурь, уулын энгэрийн хадан дээр сийлбэрлэсэн том бурхдын зураг нь түүх соёлын ховор нандин бүтээл дурсгал болж үлдсэнийг 1998 онд улсын хамгаалалтанд авсан. Тус музейн зүүн талд 1726 онд аяганы дархан Жалбуу ах дүү нарынхаа хамт урлан бүтээсэн жасын том тогоо байдаг. Нэг удаа 1000 хүний хоол бэлтгэж болдог энэ тогооны амсар нь 215 сантиметр, гүн нь 140 сантиметр, багтаамж нь 1800 литр, хүнд нь 2 тонн ажээ. 1000 хүний хоол бэлтгэхэд нэгмөсөн 2 шарын мах буюу 10 гаруй хонины махыг чанахад 4 тэрэг түлээ түлдэг байжээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
This site was… how do you say it? Relevant!! Finally I’ve found something that helped me. Thank you!