“The Hunger Games 3″ орлогоороо тэргүүлж байна

d58b3522e52517336976cbd4856e39f2_L

ЛОС-АНЖЕЛЕС. /Xinhua/. “The Hunger Games 3″ амралтын өдрүүдээр анх гарахдаа 123 сая долларын орлого олсноороо 2014 оны хамгийн том кино нээлт болжээ.

Анх амралтын өдрүүдээр гарахдаа 100 сая долларын орлого олж 2014 оны дээд амжилт тогтоосон “Transformers: Age of Extinction”-ийг 4151 кино театраар гарч буй “The Hunger Games: Mockingjay”-ийн нэгдүгээр хэсэг давжээ.

Гэсэн хэдий ч, “The Hunger Games” киноны эхний хоёр анги энэ ангиасаа илүү их орлого олжээ. “Hunger Games: Catching Fire” /158 сая/-аас гуравдугаар анги 22 хувиар бага орлоготой байсан бол анхны ангийн 152 сая долларын  орлогоос мөн л бага орлого олсон байна.

Уг киног үзэхээр ирсэн хүмүүсийн 60 орчим хувь нь залуу охид байжээ. Үзэгчдийн талаас илүү нь 25-аас доош насныхан байсан байна.

Дэлхий даяар жижиглэн худалдаанд “The Hunger Games 3″ 275 сая долларын орлого олсноор “Harry Potter” болон “Twilight”-тай эн зэрэгцжээ.

Д.Нямтулга montsame


URL:

Сэтгэгдэл бичих