Гэр хорооллын гарах орох замыг нээж засварлалаа

p197g8vrtf13c4l2t1v9a1pesl93

Улаанбаатар хотын Захирагчийн Дарь эх, Цайз дахь ажлын албанаас санаачлан Баянзүрх дүүргийн 22-р хорооны Алтан-Өлгийн 21-р гудамжны орцыг хаасан бетонон хавтанг зөөж автомашин чөлөөтэй зорчих гарцыг нээсэн байна.  Ингэснээр Улаанбаатар хотын орон сууцны хороолол болон зарим гэр хорооллын орох, гарах гарцыг хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарласан хаалт, хашаа, хайсыг чөлөөлөх Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангасан. Зөөж холдуулсан барилгын хавтангууд 21-р гудамжны замыг хаахаас гадна албан бус хогийн цэг үүсгэж байсан. Иргэдийн хүсэлтийн дагуу тус албанаас Хорооны Засаг даргатай хамт очиж гудамжийг чөлөөлөхийг шаардан, 7 хоногийн хугацаа олгосон боловч хавтангуудыг холдуулаагүй. Улмаар Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн техникээр албадан холдуулах арга хэмжээ авахаар болоход кран багтаагүй. Тиймээс тухайн иргэнтэй ярилцан хавтангуудыг  өөрийнх нь хөрөнгөөр хашаанд нь оруулж хураан үүссэн хогийн цэгийг цэвэрлүүллээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн Дарь эх, Цайз дахь ажлын албанаас мэдээллээ.

p197g8vrtf2rnm0o1b3np61f4n4


URL:

Нэр: خرید تار Огноо: 20 July 2018

thank you7

ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/

Нэр: خرید تار Огноо: 24 July 2018

thank you13

ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/

Сэтгэгдэл бичих