АН-ын алсын хараатай нүүдэл

8Монгол Улсын хорин найм дахь Ерөнхий сайдаар томилогдоод байгаа Ч.Сайханбилэгийн талаар тийм ч таатай зүйл олны дунд яригдаад байдаггүй. Гэвч тэрээр өнөөдөр Монголын гурван өндөрлөгийн нэг болж чадсан нь түүний амжилт гэх боловч олон талаар лоби орчихов уу гэсэн иргэдийн хардлага далдхан явагдаж байгаа юм. Ямартаа л АН “Долгорыг Дулмаагаар сольчихлоо” гэх вэ дээ. Бодоод үзэхэд тийм ч юм шигээ.

АН дотроо олон фракц бүлэглэлтэй тийм ч учраас доторх зөрчил нь үе үехэн улс төрийн амьдралд болоод улсын хэрэгтэй хутгалдчихаад байдаг муу талтай. Хэдийгээр хариуцлагагүй ажилласан ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулж байгаа мэт боловч үнэн хэрэг дээрээ энэ нь зүгээр л жүжиг гэдэг нь тодорхой. Чухамдаа бол харагдах өнцгийг нь өөрчилснөөс биш учир шалтгааныг өөрчилсөн үү гэдэгт хариулт хэрэгтэй. Энэхүү асуултын хариулт тун удахгүй л Засгийн газраа бүрдүүлэхээс эхлэх нь тодорхой болно.

Тэжээвэр нохой хэдий догшинч, эзнээ барьдаггүйтэй адил Алтангадас фракцаас эхлэлтэй одоо ч уятай байгаа Ч.Сайханбилэг өнөөдөр фракцынхаа ахлахын орыг эзэлж ерөнхий сайд боллоо ч Н.Алтанхуягийн үйл хэрэг цаашид үргэлжилнэ. Цаг хугацаа аяндаа энэ бүгдийг харуулна ойлгуулна.

Ерөнхий сайдыг огцруулаад шинээр сайдыг сонгох асуудал өрнөхөд Р.Амаржаргалыг дэвшүүлнэ хэмээн бүлгийн дарга нь бараг л мэдээллийн хэрэгсэл болгоноор ярьж хөөрсөн ч үнэндээ бас л шоу байсан. Харин энэ шоу мэдээ бол ард түмний хувьд нилээдгүй нааштай сонголт хэмээн хүндлэгдэж байсныг хэлэхэд илүүдэхгүй болов уу.

Гэтэл намын бүлгийн хуралдаанаар өнөө яригдаж байсан шийдвэртэй хүрч чадсангүй Н.Алтанхуягийн баруун гар болсон Ч.Сайханбилэгийг дэвшүүлэхээр болсон нь бүр УИХ-аар оруулж баталсан нь улс төрийн тоглолт боллоо гэж ард түмнээсээ дүгнэлт авчихсан. Үүнийг дагаад иргэдийнхээ сонголт болоод итгэл дээр нэгэнтээ бүжиг дэглэсэн АН өнөө ч үргэлжлүүлсээр дараагийн сонгууль хүрэхээр шийдсэн нь тэдний хувьд дараагийн ялагдлаа хүлээн зөвшөөрчихсөн зүйл.

Харин Ерөнхий сайдаар томилогдсон Ч.Сайханбилэг шинэхэн засгийн газраа УИХ-д суудалтай нам бүлэглэлүүдтэй хамтарч бүрдүүлэхийг уриаллаа. Энэ нь сайхан санаа, учир нь улс төрийг эрүүлжүүлэх, ард түмнийхээ төлөө асуудлыг олон урвалж үзлээр бодох харж тунгаах ухаан гээл хэлж болно. Мөн өнөөгийн нийгмийн амьдрал эдийн засгийн хямралыг хамтдаа даван туулах гэсэн манлайлагч хүний ухаан гэж харахад сайхан. Харин намууд энэ асуудалд нилээн нухацтай хандаж байна. Ингэж нухацтай хандаж байгаа нь ч бас учиртай.

Шатар тоглоод эхэлсэн л бол буцаж нүүдэл буцдаггүйтэй ижил улс төрийн тоглолт бол эргэж нүүх аргагүй гинжин урсгал. Тийм дээ ч нэг нэгнийхээ хариуг харсан анасан байдалтай байгаа биз. Хэдийгээр Ч.Сайханбилэг хамтарсан засгийн газар байгуулья гэж байгаа ч цаад санаа нь юу бол. Ард нь АН болоод Алтангадасын Н.Алтанхуяг зогсож байгаа хойно бодсон нэг МАД байж л таараа. Эдийн засаг хямарсан өнөө үед хамтарч дараагийн сонгуулиар буруугаа хамтдаа үүрэлцэх гэсэн башир арга ч байж болох талтай хэмээн Улстөрчид бусад нам бүлэглэлүүд дараагийн нүүдлийг нь таамаглаж, бас эсрэг нүүх нүүдлээ бодсоор л…

 

 

 

ЧОЙ

 


URL:

Сэтгэгдэл бичих