Хэллоуины шөнө

s79035990

2002 оны Хэллоуины шөнө дөрвөн охин харанхуй гудамж уруудан алхана, тэд хуучин сүмийн хажуугаар өнгөрч явтал гэнэт алиалагчийн хувцастай эрэгтэй хүн гарч иржээ. Тэр охидоос өөрийнхөө бяцхан гөлгийг харсан уу гэж асуув. Тэд хараагүй гэж хариулахад залуу тэднээс алга болсон нохойг хайхад туслахгүй биз гэж асуув. Охид ч зөвшөөрч алиалагчийн хувцастай залуу тэднийг хуучин сүмрүү авч явлаа.

Тэд хаалгаар ороход өнөөх залуу ард талд нь хаалгийг түгжиж байв. .Хуучин сүмд тэднийг хуурч авчирсаныг охид ойлгосон боловч хэтэрхий хожимдсон байлаа. Тэд зугтахыг завдсан боловч алиалагчийн хувцастай залуу тэднээс дэндүү хурдан шаламгай байлаа. Алиалагч тэднийг хуучин сүмд бүхэл бүтэн цагийн турш тарчлаан зовоож байв. Хана руу цохиж, модоор тэднийг юучгүй болтол цохиж байв.

Охидын орилох аймшигтай дуу тасарсангүй. Хана, шалаар дүүрэн тэдний цус урсаж байжээ. Охид түүнийг арай ч алахгүй байх ингэж тарчлааж байгаад явчих байх гэж бодож байсан ч тэдний буруу байсан юм. Цагийн дараа гэхэд тэд дөрвүүлээ үхсэн юм. Алиалагчид маш их хөгжилтэй байгаа бололтой нүүрэндээ инээмсэглэл тодруулан цустай хувцастайгаа гудамжаар алхаж явахад хүмүүс түүнийг хараад юу ч бодсонгүй яагаад гэвэл энэ чинь Хэллоуины шөнө шүү дээ.

Маш олон хүмүүс цустай хувцасаар гоёж явж байгаа болохоор хэн ч түүнийг алуурчин ажлаа дуусгаад явж байна гэж анзаарсангүй. Маргааш өглөө нь орон нутгийн санваартан сүмийн хаалганы түгжээ онгорхой байгааг хараад их гайхажээ. Тэр харанхуйд нууцлаг дусал шиг чимээг сонсож харанхуйд алхав. Сүмийн доош явахад ус дуслах чимээ байгааг сонсоод гэрлээ асаахад нүдэндээ ч итгэмээргүй аймшигтай дүр зургийг харсан гэдэг. Дөрвөн охидыг тулгуур модон дээрээс доош харуулан өлгөн толгойг нь тасдсан байжээ.

Тэдний цус доош тахилын ширээн дээр урсаж ийнхүү дусалж буй мэт сонсогдсон нь энэ байж. Охидын биеийг сүмийн ар талын жижигхэн оршуулгын газар оршуулсан юм. Хэдэн долоо хоногийн дараа тэдний гэр бүлийнхэн учир битүүлэг хайрцагтай илгээмж авсан гэдэг. Эцэг эхчүүд хайрцгийг нээхэд охидынх нь тасдуулсан толгойнууд байлаа.

Зарим хүмүүс одоо ч гэсэн энэхүү хуучин сүм рүү Хэллоуины баяраар явбал дөрвөн охидын сүнснийг харж болохоос гадна тэдний аймшигтай аврал эрэн орилох чимээг сонсож болно гэж ярьдаг юм. Тэднийг алсан алуурчин алиалагч хэзээ ч олдоогүй. Хэрвээ хэн нэгэн хүн та нар дээр ирж түүний алдсан гөлгийг олоход туслаач гэж асуух юм бол энэ түүхийг санаарай.


URL:

Сэтгэгдэл бичих