“Жем Интернэшнл”-ын боссууд 10 жил, жил бүр улсын төсвөөс 1.2 сая ам доллар халааслах ашигтай гэрээ байгуулжээ

tseereөөө

Татвар татаас нэмэгдэж, хувийн компаниуд ээлж дараалан хаалгаа барьж байгаа. Тэгвэл улсаас асар их хэмжээний мөнгө авдаг, бүр жил бүр авдаг компани байдаг юм байна. Тэр бол  Жем Интернэшнл ХХК. Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 119 дүгээр тогтоолыг үндэслэн “Сансрын хиймэл дагуулаар телевизийн 10 сувгийн нэвтрүүлэг орон даяар  дамжуулах үйлчилгээний төлбөрийн гэрээ” -г Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд, Жем Интернэшнл ХХК -тай 10 жилийн хугацаатай байгуулжээ.

Үүнийхээ дараа тус компани 2008 оны 5 сараас эхэлэн ДДэш ТВ ХХК гэгчийг байгуулжээ. Сансрын КейЮ зурвасыг телевизийн сувгуудыг цацаж, антенн зарж асар их хэмжээний ашиг олж чаддаг энэ компани төрөөс жил бүр 1.2 сая ам доллар авдаг. Гэхдээ 10 жил дараалан энэ мөнгийг авах юм байна. Өөрөөрхэлбэл Монголын төр   “Жем Интернэшнл”-ын боссуудад 2018 он хүртэл жил бүр 1,2 сая ам доллар өгнө гэсэн үг.

Гэвч энэ гэрээг шалгаж үзсэн санхүүчдэд ойлгомжгүй зүйл олон гарч иржээ.  “Жем Интернэшнл”-ын боссууд тай байгуулсан дээрх гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг үнэлсний үндсэн дээр  төлбөр гүйцэтгэх талаар гэрээнд  тодорхой тусгаагүй , Засгийн газар орон даяар  дамжуулах 10 сувгийн нэрийг тогтоож өгөөгүй , гэрээний хэрэгжилтийг үнэлэхгүйгээр санхүүжилтийг олгож байжээ. Тэр ч бүү хэл  тооцооны дансаар дамжуулалгүй шууд зардлаар бүртгэсэн байсан нь Үндэсний аудитын газрынхны гайхширлыг төрүүлж байна.

“Жем Интернэшнл”-ын охин компани болох ДДэш ТВ ХХК нь төрөөс мөнгө авдаг хэрнээ телевизүүдээс мөн л сар бүр хураамж авдаг, иргэдээс  төлбөр авдаг,  антен, төхөөрөмжөө өндөр үнээр зардаг. Дуртай телевизийнхээ нэвтрүүлгийг л дамжуулдаг гээд олон ноцтой зүйлүүд шалгалтын явцад илэрч гарч байжээ. Жем Интернэшнл ХХК-ны эзэн нь цагтаа зүлэг ногоон дэвжээн дээр хүч чадлаараа гайхуулж явсан Цэрэнпунцаг гарьд. Монголд төдийлөн байдаггүй, АНУ-д амьдардаг энэ эрхэм томоохон тендер, гэрээ хэлэлцэээр байгуулахаар л хааяахан нутагтаа ирдэг сурагтай.

http://www.shudarga.mn/news/17213.html


URL:

Сэтгэгдэл бичих