С. Молор-Эрдэнэ МАХН-аас татгалзлаа

МАХН-ын саяхан Улсын дээд шүүхэд намаа бүртгүүлэн хэрэг зоригоо бүтээсэн ч дотроо хагаралджээ. Дөнгөж сая  Монгол ньюс мэдээллийн төв дээр МАХН-ын нарийн бичгийн дарга нар намаасаа татгалзаж байгаагаа илэрхийллээ. Учир нь энэ нам анхны зорилго болох цэвэр Улс төр хийх шийдвэрээсээ ухарсан хэмээн тайлбарлаж байна. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С. Молор-Эрдэнэ ч энэ шийдвэрийг гаргаад байгаа талаар Хэвлэлийн хуралд ирсэн төлөөлөгчид нь уламжиллаа. МАХН-ын нарийн бичгийн дарга нар энэ шийдвэрээ эртнээс гаргаад байсан гэнэ. Харин МАХН гэсэн нэрийг авах эсэх нь Дээд шүүх дээр яригдаж байсан учраас өнөөдрийг хүртэл түр хойшлуулж байсан байна.

Харин энэ нам дотор чухам юу болоод байгаа талаар тун удахгүй дэлгэх гэнэ. Ийнхүү нэг хэсэг удирдлагууд нь Монгол ньюсд мэдээлэл хийж байгаа бол МАХН-ын дарга Н. Энхбаяр “Хэвлэлийн хүрээлэнд” мөн мэдээлэл хийж байгаа юм. МАХН гээд нэгэн зүгт харж байсан эдгээр хүмүүс яагаад ийнхүү хоёр тийш харах болсон шалтгаан нь удахгүй ард түмэнд ил болох нээ.

Г. Отгонтуяа


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.