Авто угаалгын газрын ажилтан дур мэдэн хүний машиныг унаж яваад осол гаргажээ

10417383_1528843994025505_1528842884025616_23345_2120_b

Untitled-111

“Платинум” авто угаалгын газарт угаагч ажилтай А гэгч тус газрын гараашид машинаа тавиулж, түлхүүрээ үлдээгээд явсан иргэний ланд-200 маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, замын хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчиж, онхолдсон осол өнгөрөгч шөнө 03:00 цагийн үед гарчээ.

Зөрчил гаргасан А-ын биеийн байдал хэвийн байгаа бөгөөд “найз охиноо хүргэж өгөхөөр, дулаан гараашид үлдээсэн машины түлхүүрийг дур мэдэн авч гарсан тухайгаа” мэдүүлж байна.

Дулаан гарааш, авто угаалгын газрын ажилчид иргэдийн машиныг ашиглаж, осол, зөрчил гаргасан тохиолдол өмнө нь ч гарч байсан. Иймд иргэд тухайн аж ахуй нэгжтэйгээ гэрээ байгуулах зэргээр энэ мэт эрсдлээс урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Замын цагдаагийн газраас анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих