ГЭМТ ХЭРЭГТНҮҮД ХОТТОЙ ХОНЬ, УЯЖ БАЙСАН МОРЬДЫГ НЬ ТУУГААД ЯВЖЭЭ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ну таг, Хүйтний хонхор гэдэг газарт энэ сарын 6-ны үдэш хүн амины ноцтой хэрэг гарлаа. Бид мэ дээлэл авсан даруйд хэргийн газрыг зорьсон юм. Эмээлтийн түүхий эдийн захаас баруун тийш 13 км газарт, Хүй долоон худгийн урд уулын өмнө энэ хэрэг гарчээ. Биднийг хэргийн газарт очиход НЦГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, хуран даа А.Эрдэнэбаяр, УМБГ-ын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Идэрцог, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.Болдбаатар тэргүүтэй ЭЦГ, УМБГ, НЦГ, Төв аймгийн Цаг даагийн хэлтсээс томилогдсон Ажлын хэсгийнхэн хүний амь үрэгдсэн гэрийг хамгаалалтад авч, шалгалт хийж байлаа. Дэд хурандаа Э.Идэрцогоос болсон явдлын талаар тодруулахад ямар нэг мэдээлэл өгсөнгүй. Бидэнд олдсон мэдээллээр М-ынх гэдэг айл гэмт хэрэгтнүүдийн золиос болжээ.

Тэднийх энэ сарын 5-нд морь малаа уях, малаа оторлохын тулд ганц гэрээрээ буусан аж. Гэрийн эзэн М 1954 оных, эхнэр нь түүнээс нэг дүү хүн байсныг цагдаагийнхан тогтоогоод байгаа гэнэ. Цагдаагийнхныг хэргийн газарт очиход М гэрийнхээ баруун талын жалганд амиа алдсан, эхнэр нь гэртээ хорлогдсон байжээ. Мөн хоттой хонь нь байхгүй, хэдэн үхэр нь бэлчиж байсан гэнэ. Цагдаагийнхан талийгаач М малаа хотлуулахаар яваад гэмт этгээдүүдтэй таарч амиа алдсан, улмаар хоттой хонийг нь авахаар очоод эхнэрийг нь хөнөөсөн. Хэрэг 18-20.00 цагийн хооронд гарсан бололтой гэсэн таамаглал дэвшүүлээд байгаа юм. Цагдаагийнхан тэдний амийг хороосон байж болзошгүй төмөр хоолойг эд мөрийн баримт болгож хураан авсан байв. Бидэнд уг мэдээллийг өгсөн эх сурвалж “Хоёр настай хүүхэд байсныг нь толгой руу нь цохиж гэмтээсэн. Хүүхэд эрчимт эмчилгээ хийлгэж байгаа” гэсэн.

Харин цагдаагийнхан хүүхэд яагаа ч үгүй гэж байсан бол, ГССҮТ-ийн эх сурвалж “Ноцтой хүн амины хэргийн талаарх мэдээллийг сонсоогүй, манайд хүнд гэмтсэн хүүхэд ирээгүй” гэсэн хариулт өгсөн юм. Уг хэрэг Сонгинохайрхан дүүрэг болон Төв аймгийн нутгийн заагт гарсан гэж үзээд орон нутгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаагчид ирсэн байсан бөгөөд тэд ойр хавийн айлуудаар орж сэжигтэй хүмүүсийн талаар сураглаж байсан гэж хол саахалтын хүмүүс хэлж байлаа. Саахалтынханд нь цагдаагийнхан очоод “Гэмт этгээдүүд хоттой хонь, сойж байсан морьд, уналгын морийг нь авч явсан бололтой” гэж ярьсан гэнэ. Дугаар шилжих мөчид цагдаагийнхан гэмт этгээдийг олж тогтоогоогүй, эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлсээр байсан. Мөн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гараагүй байлаа. Харин энэ хэрэгт Нийслэлийн прокурорын газраас харьяалал тогтоож, УМБГ-ын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгуулах шийдвэр гаргажээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.