Шинэхэн сайд Ч.Сайханбилэгт /нөхөрсөг элэглэл/

сайханбилэгШинэ засгийн тэргүүний нэрийг хүн болгон дуртайгаараа бичиж байна. Манай хасаг түмэн түүнийг Сайханбелек гэж байхад буриад зон маань Hайhанбэльг гэх. Магтаж байгаа зарим нь энэ Сайханбэлэг гэхэд, муулж байгаанууд нь Сайханбэлгэ гэхийн. Харин эдийн засаг сайжирна даа гэж бодож байгаанууд нь Сайханболог гэж байна. Аа баталгаатай сайжирна гэсэнгүүд нь Сайханбулаг гэж байна. Сайхан сонсогдож байгаа ч хэрэв бүтэлгүйтвэл Сайханбалаг болох аюул нүүрлэж байгааг сануулах юун. МАН-ын хувьд бол Сайханбөлдөг л байгаа. Харин начир дээрээ Сайханбульдог болохоо харуулаасай.

За удахгүй огцруулна гэх байх. Гүрийдийм шүү. Гэхдээ ер нь огцруулах үндэслэл аль тэр сонгогддог өдөр нь гарчихсан юмшд. Ерөнхий сайдаар сонгогдоод аль хэдийнэ 3 цаг болчоод байхад юу ч хийгээгүй л байсан нөхөр шүү дээ!!

 

 

Артаньян Артгаа


URL:

Сэтгэгдэл бичих