Хүчний байгууллагын удирдлагуудыг хүч түрэн томилохын учир юу байв

dssdsdssШинэхэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хамгийн түрүүнд хүчний байгууллагын удирдлагуудыг шинээр томилов. Тодруулбал, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсанг чөлөөлж түүний оронд АТГ-ын дэд дарга Б.Хурцыг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга С.Буяндалайг чөлөөлж, ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийг, ЦЕГ-ын дарга С.Баатаржавыг чөлөөлж, Цагдаагийн академийн захирлаар ажиллаж байсан хурандаа Р.Чингисийг, Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнайг чөлөөлж, ТЕГ-ын дарга асан Б.Аринсанг тус тус томиллоо. Уг томилгоог гайхах, айх, эсэргүүцэх хүн олон байна. Учир нь, Ерөнхий сайд Засгийн газрын танхимаа бүрдүүлсний дараа шинээр томилсон салбарын сайд нар нь агентлагийнхаа дарга нарыг томилох учиртай. Яахав, Ерөнхий сайдын дээрх томилгооноос Тагнуулын ерөнхий газрын даргыг өөрийн эрх мэдлийн хүрээнд томилжээ гэж харж болох. Гэтэл АТГ-ын дэд дарга Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөгүй байж ийнхүү ТЕГ-ын даргаар томилсон нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Авлигын эсрэг хууль болон УИХ-ын тухай хуулийг давхар зөрчсөн үйлдэл болов. Тухайлбал, АТГ-ын дарга, дэд даргыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлээд зургаан жилийн хугацаатай томилдог. Чөлөөлөхдөө ч мөн адил УИХ-ын шийдвэрээр чөлөөлөх хуулийн заалттай аж. Тодруулбал, АТГ-ын дэд даргыг хуулийн хүрээнд гурван шалтгаанаар чөлөөлдөг байна. Үүнд:

 

-Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйл. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлөх, түдгэлзүүлэх, огцруулах

22.1 Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг дараахь тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлнө:

22.1.1. Өөрөө хүсэлт гаргасан.

22.1.2. Биеийн эрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон.

22.1.3. Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон.

22.2. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол энэ өдрөөс эхлэн түүнийг албан тушаалаас нь огцруулсанд тооцно.

22.3. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга огцрох тухай хүсэлтээ

УИХ-д бичгээр гаргаж болох бөгөөд уг хүсэлтийг УИХ-ын чуулганы үед гаргасан бол 21 хоногийн дотор, чуулганы чөлөө цагт гаргасан бол чуулган эхэлснээс хойш 21 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ.

22.4. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга гэмт хэрэгт холбогдсон, түүнчлэн энэ хуулийн 31.2-т заасны дагуу баривчлагдсан бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулсан бол уг саналыг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор хэлэлцэж, шийдвэрлэнэ.

22.5. Хуульд зааснаас бусад үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх буюу огцруулахыг хориглоно гэжээ.

Энэ хуулийн заалтад Ерөнхий сайдын шийдвэрээрр АТГ-ын дэд даргыг албан тушаалаас нь чөлөөлж, дараагийн албан тушаалд томилж болно гэсэн зүйл заалт огт тусаагүйг бодоход хууль зөрчсөн томилгоо болох нь илэрхий байна. Мөн ЦЕГ, ШШГЕГ-ын даргыг Ерөнхий сайд томилдог болсон байна. Үндсэн хуулийн хүрээнд авч үзвэл эдгээр хүчний байгууллагын удирдлагыг Хууль зүйн сайд нь томилох учиртай. Гэтэл одоогийн Засгийн газрын сайд нар нь үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Хуулиараа бол Хууль зүйн сайд нь ЦЕГ, ШШГЕГ-ын даргыг чөлөөлөх хүсэлтээ Засгийн газарт хүргүүлээд хэлэлцсэний дараа дараагийн томилгоог хийх ёстой. Гэтэл Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин дээрх хүчний байгууллагын удирдлагаар ажиллаж байсан С.Баатаржав, С.Буяндалай нарыг чөлөөлөх хүсэлтээ Засгийн газарт хүргүүлсэн эсэх нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Хүргүүлсэн байлаа гэхэд одоогийн үүрэг гүйцэтгэж байгаа сайд нар дээрх агентлагийн дарга нарыг томилох хүрээний хууль зүйн чадвартай эсэх нь мөн л учир дутагдалтай. Тэгэхээр үүрэг гүйцэтгэж байгаа сайд нарын хийж байгаа томилгоо гэхээс илүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн шийдвэр гэж харагсад цөөнгүй байна. Тухайлбал, Цагдаагийн байгууллагын тухай хуульд цагдаагийн даргыг хууль зүйн сайдын саналаар томилж, чөлөөлдөг. Тэгэхээр Х.Тэмүүжин“С.Баатаржавыг чөлөөлөөд Р.Чингисийг томилъё” гэж Засгийн газарт албан ёсоор хүсэлт гаргасан уу гэдэг нь сонирхол татаж байгаа юм. Гэхдээ гадуур Х.Тэмүүжингийн мэдэл гэхээс илүү Б.Билэгт, Б.Хурц нарыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүн гэх шивнээ өртөөлж байгааг нуух юун. Харин Татварын ерөнхий газрын даргын хувьд сонгон шалгаруулалтаар томилох ёстой. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтээр шалгаруулдаг. Ийм дүгнэлтгүйгээр томилсон нь мөн хууль зөрчсөн үйлдэл болж байна. Үндсэндээ дээрхи томилгоо бүгд хууль зөрччихөөд байна. Яг л өмнөх Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн арга барилаар Ч.Сайханбилэг явах нь энэ үйлдлээр баталгаажлаа. Экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн жил ийм томилгоо хийж байсан удаатай. Тэрбээр ТЕГ-ын дарга Б.Ариунсанг томилохдоо Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн байдаг. Тэр ч байтугай энэ асуудалд шүүмжлэлтэй хандагсдад “Би нэг агентлагийн даргыг томилох эрхгүй хүн үү” хэмээн омогдож байсан санагдана.

Тэгэхээр одоогийн Ерөнхий сайдын дээрх томилгоог эсэргүүцвэл мөн иймэрхүү хариулт өгөх биз ээ. Уг томилгоог өчигдрөөс хуулийнхны хүрээнд хууль бус үйлдэл гэж үзэж байгаагаа цахим ертөнцөөр бичиж, шүүмжилж эхэлсэн. Үүнд, Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг “Соргог” хандаж хуулийг араас нь хэрэгжүүлж“муйхарлав” гэцгээж байна. Мөн Засгийн газрын шуурхай хуралдаанаар АТГ-ын дарга Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, ТЕГ-ын даргаар томилох шийдвэр гаргалаа.

Ингэхдээ“Өөрийн хүсэлтээр” гэх хуулийн заалтыг ашигласан бололтой. Энэ мэтчилэн сүүлийн хоёр жил Засгийн газар хүчний байгууллагаар“Наадаж” байгаагийн цуврал ийнхүү үргэлжилж байна. Бүр сүүлдээ хэдэн дарга нарыг хооронд нь сэлгэж, томилдог болсон нь ард түмний дургүйцэл, бухимдлыг төрүүлээд байна. ТЕГ-ын дарга Б.Ариунсанг Татварын ерөнхий газрын даргаар томилсныг юу гэж ойлгох вэ. “Б.Ариунсан АН-аас авлагатай юм болов уу” гэж хошигнох хэсэг ч байна. Харин ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийг ШШГЕГ-ын “Шагнал”-ын суудалд залахын учир. Өмнөх Ерөнхий сайд Н.Алтанхуяг хууль бус тогтоол гаргаж, шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад Б.Билэгтийн оронд С.Баатаржавыг томилсон. Шүүхээс “Б.Билэгтийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн” гэж үзээд эргүүлж томилох шийдвэр гаргачихаад байгаа шүү дээ. Иймэрхүү шалаанд орсон учраас Засгийн газар хариуцлагаас мултарч түүнийг ШШГЕГ-ын даргад томиллоо. Энэ бол олны өмнө ил тод өрнөсөн үйл явдал. Харин ТЕГ-ын даргаар Б.Хурцыг томилохын учир мөн л тодорхой байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг“МАН, АТГ” ажил хийлгэхгүй хэцүү байна” гэж халаглаж байсан даа. АН-ын идэж уусныг илчлэх ажиллагааг одоогийн ТЕГ-ын даргаар сонгогдоод буй Б.Хурц АТГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа гардан зохион байгуулж байв.

“Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд түүний ахлах зөвлөх Л.Гансүхыг, “Цэвэр агаар” сангийн хөрөнгөөс“хумсалсан” асуудлаар түүний охин А.Саранзаяаг, хүргэн Г.Дэнзэнг тендерийн асуудлаар АТГ-аас байцаан шалгаж, экс сайд Н.Алтанхуягийг чамгүй сандаргаж байсан нь саяхан. Тиймээс энэ удаа “Томруулсан” Н.Алтанхуяг гэгдэх Ч.Сайханбилэг сайд Б.Хурцыг өөрийн шууд удирдлага дор ажиллуулахаар болж албан тушаалаар гарыг нь “хүллээ” гэж харж болохоор байна. Энэ нь өмнөх сайдын захиалга биш биз гэх хардлагыг ч нийгэмд бий болгож байгаа юм. Ийнхүү Б.Хурцыг Ч.Сайханбилэг“татсан”-аар АТГ-ын хүч сулрах вий гэх эмзэгдэл бий болж байна. АТГ Засгийн газрын тэргүүний удирдлагаар хөдөлдөг төсвийн мөнгөөр тэжээгдсэн “Үхмэл” байгууллага бий болохвий гэх айдас юм.

 

Б.Цэцэгдэлгэр


URL:

Нэр: зочин Огноо: 30 November 2014

Цагаан Шонхорын Энхтайван 2005 онд центрпоинтын хэргээр сууж байгаад шоронгоос сулллагдсаныхаа дараахан оросын мафийнхнаас энэ аппаратыг оруулж ирсэн. Сая орчим доллараар оросын мафийнхнаас худалдаж авч монголд авчирсан байдаг. Энхтайвны тухайд оросуудтай бүр ерээд оны эхэн үеэс холбоо тогтоосон байдаг юм байна лээ.
Аппарат гээд байгаа зүйл нь агаарын долгионыг ашиглаж компьютерийн програмтай холбож ажилладаг. Шинжлэх ухаан болон програм хангамжийн хамгийн сүүлийн үеийн ололт амжилтыг ашиглан бүтээсэн. Ерөнхийдөө оросын тусгай албаныхан олон жилийн уйгагүй хөдөлмөрөөр зохион бүтээсэн. Харин яаж яваад тусгай албаны энэ аппарат оросын мафийнхны гарт орсныг бүү мэд. Миний ойлгож байгаагаар оросын тусгай алба мафитайгаа хамтарч ажилладаг гэж ярилцдаг нь бараг үнэн байх аа. Тусгай алба, мафи хоёрын хооронд ямар нэгэн нууц холбоо сүлбээ байдаг болоод л энэ аппарат гэж нэрлээд байгаа төхөөрөмж эхлээд оросын мафийнхны гарт орж. Улмаар тэднээр дамжин Энхтайвны гарт ирснээс зайлахгүй. Тэрнээс биш сүүлийн үеийн техник технологийг ашигласан тоног төхөөрөмжийг мафийнхан өөрсдөө зохион бүтээх ямар ч боломжгүй шүү дээ.
Гаднаас нь харахад ердийн нөүтбүүк шиг хэлбэр дүрстэй энэ аппаратыг олон улсын хил гаалиар авч гарахад ямар ч асуудал үүсэхгүй. Учир нь онгойлгож, асааж үзэж, нарийн шалгахгүй юм бол гаднаас нь харахад жирийн л нэг лап топ шиг харагддаг. Хийсэн материалын хувьд сансарын хөлөг бүтээхэд ашигладаг. Эвдэрдэггүй материалаар хийсэн тул хэдэн цаг, хэдэн өдөр ч унтраахгүйгээр тасралтгүй ажиллуулсан ямар ч эвдрэл саатал үүсэхгүй гэсэн үг. Би интернэт маш сайн ухсаны хүчинд энэ аппаратыг анх оросууд зохион бүтээсэн хэдий ч өнөөдрийн байдлаар англи, америк зэрэг орны тусгай албад яг ийм аппаратыг ашигладаг байж болзошгүй тухай мэдээллийг олж уншсан. Тэр дундаа америкийн тагнуулынхан олон жил хойноос нь хөөцөлдөөд хаана байгааг нь илрүүлж чадахгүй байсан Осама Бин Ладены байгаа газрыг нь илрүүлэхдээ энэ аппаратыг ашигласан байж болзошгүй тухай мэдээллийг гадаадын нэгэн сайт дээрээс олж уншсан юм.
Өөр нэг энэ аппараттай холбоотой сонирхолтой таамаглал нь 2006 онд оросын тагнуулын албанд ажиллаж байгаад чөлөөнд гарсан хурандаа цолтой хүн эхнэр хүүхдээ өөрийн гараар хөнөөгөөд. Улмаар өөрийнхөө амийг хорлосон хэрэг гарсан байдаг. Афганы дайнд оролцож, тусгай албаны нарийн нууцуудыг хариуцан ажиллаж явсан. Үхэхээс бусдыг үзсэн, сэтгэлийн тэнхээ тэвчээртэй хурандаа хүн хайртай хүмүүсээ өөрийн гараар хөнөөх болсон шалтгааныг барууны экспертүүд тайлбарлахдаа оросын тагнуулынхан миний яриад байгаа яг энэ аппаратыг ашиглан хурандаагийн сэтгэл зүйд өөрчлөлт оруулж. Улмаар галзуурлын байдалд оруулж. Хүчээр бодол санааг нь удирдан эхнэр хүүхдийг нь өөрийнх нь гараар хөнөөлгөсөн гэдэг таамаглалыг дэвшүүлсэн байдаг юм байна лээ. Мань хурандаа хэтэрхий их нууц мэддэг. Бас тэр нууцаа задлах аюул тулгарсан учраас ийм байдалд орсон тухай 2006 оны намар барууны хэвлэлүүдээр ганц нэг мэдээлэл гарсныг гаднын хэвлэл уншдаг хүмүүс сайн мэдэж байгаа.
Агаарт хаа сайгүй эргэн тойрон дүүрэн долгион байдаг. Худлаа гэвэл Улаанбаатарт байгаа хүн хаа холын Эрээнд байгаа хүнтэй гар утсаар яаж ярьж болоод байдгийг тайлбарлая л даа. Ихэнх хүмүүс гар утсыг хэрэглэж мэддэгээс биш ямар зарчмаар яаж ажиллаад байдгийг нь огтоос сонирхдоггүй. Нээрээ ямар ч утас, холбоо, ямар нэгэн контакт байхгүй мөртлөө хоорондоо хэдэн мянган километрийн алсад байгаа хүмүүс яаж бие биенийхээ дууг сонсоод яриад байдаг юм бол оо. Нууц нь маш энгийн. Агаарт байдаг хүний нүдэнд үл харагдах долгион. Тэгвэл миний яриад байгаа энэ аппарат нь яг энэ долгионыг ашиглаж ажилладаг бөгөөд түүнийгээ компьютерийн програм хангамжийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт ололттой холбож өгсөнд энэ аппаратны нууц байгаа юм.
Энэ аппаратыг дээр нэр дурдсан гадаадын тусгай албад онцгой тохиолдолд ашигладаг. Тэрнээс биш юм болгонд ашиглаад байдаггүй. Өөрөөр хэлбэл тагнуулчдын хүч хүрэхээргүй /хүний хүчээр хийх боломжгүй/ тийм онцгой тохиолдолд ашигладаг гэсэн үг.
Тэгвэл Энхтайван энэ аппаратыг оруулж ирэхдээ өмнө нь монголын тагнуулд ажиллаж байгаад хууль зөрчсөний улмаас ажлаасаа халагдсан хоёрын зэрэг залууг эгнээндээ элсүүлсэн байдаг. Мань хоёрын нэг нь миний олж судалснаар орос, англи хэлтэй. Дээр нь програм хангамж, техникийн талын шаггүй мэдлэгтэй гэж байгаа. Харин нөгөөх нь мэдлэг боловсрол сайн биш боловч нөгөө залуугаараа заалгаж энэ аппаратыг ашиглаж сурсан. Одоо энэ хоёр нөхөр энэ аппаратыг нь хариуцаж ажилладаг. Үүнийхээ төлөө Энхтайвнаас хангалттай хэмжээний цалин урамшуулал авдаг. Дээр нь тусгай албанд ажиллаж байсан хүмүүс болохоороо нууцыг яаж хадгалах болон энэ аппаратаар юу хийж болох болохгүйгээ маш сайн мэддэг. Өөрөөр хэлбэл найдвартай, учраа мэддэг хүмүүс гэсэн үг л дээ.
Аппаратын ажиллах зарчим маш энгийн. Гаалиар унтрааж авч орж ирээд хамгийн түрүүлж асаангуутаа аппаратны дэргэд хамгийн ойр байгаа хүн рүү ганцхан кноп дараад долгионоор буудна. Ингэхийн тулд аппарат мэдээж хангалттай цэнэгтэй байх ёстой. Яг гар утас, цахилгаан бараа шиг тогоор ажиллана гэсэн үг. Лап топ ч бас тогоор ажилладаг шүү дээ. Харин тог гэж юу билээ. Тог бол долгион. Ийм энгийн ажиллагаатай, хэн ч гэсэн заалгаад сурахад хялбархан ажилладаг аппарат. Ингээд хамгийн ойр байгаа хүн рүүгээ долгионоор буудахад нөгөө хүн нь сүртэй ёолж гаслаад, өвдөж зовоод байх юм юу ч байхгүй. Биеийнх нь аль нэг хэсэг рүү. Тэр дундаа толгой руу нь долгионоор буудахад бага зэргийн толгой нь өвдөх түр зуурын өвдөлт мэдэгдэнэ. Ингээд толгой руу нь орсон долгионы тусламжтайгаар нөгөө хүнийхээ толгой доторх бүх мэдээллийг яг алган дээрээ ном тавиад уншиж байгаа юм шиг уншиж болно. Өөрөөр хэлбэл тэр хүний дотор ямар ч нууц үлдэхгүй гэсэн үг. Бүгдийг нь унших боломжтой.
Хүний тархи их сонин зарчмаар ажилладаг. Хүн амаараа үг хэлэхийн тулд эхлээд тархины нэг хэсгээс нөгөө хэсэг рүү тухайн хэлэх гэж байгаа үгээ тэмдэгт маягаар маш хурдан дамжуулдаг юм байна. Ингээд тархины тухайн тэмдэгтийг хүлээн авсан хэсэг нь уг тэмдэгтийг үг болгож амаараа гадагшлуулдаг. Өөрөөр хэлбэл хүн үг хэлэхийнхээ өмнөх хоёроос гурван секундэд ямар үг хэлэхээ тархин дотроо маш хурдан хугацаанд бодож амждаг гэсэн үг. Харин тархины нэг хэсгээс нөгөө хэсэг рүү дамжуулж байгаа уг тэмдэгт буюу мэдээллийг энэ аппарат нь хүний тархи руу маш хүчтэй долгионыг буудаж оруулах замаар толгой дотроос нь шууд барьж авдаг гэсэн үг. Аппарат гэж нэрлээд байгаа төхөөрөмжний ажиллах зарчим нь ердөө л энэ. Зөвхөн хэлэх гэж байгаа үг төдийгүй тухайн хүний толгой дотроо бодож байгаа бүх бодлуудыг нь энэ аппаратны тусламжтайгаар тухайн хүний толгой дотроос барьж авч, замаас нь сонсох боломжтой гэсэн үг. Хэрвээ унаган англи хэлтэй гадаад хүн байх юм бол тухайн хүний толгой дотроо юу бодож байгааг шууд англи хэл дээр маш хүчтэй долгионы тусламжтайгаар сонсоно. Харин монголд авчраад монгол хүний толгой руу буудах юм бол тухайн хүний толгой дотроо юу бодож сэтгэж байгаа нь аппаратыг хариуцаж ажиллуулж байгаа хүнд шууд монгол хэлээр сонсогдоод эхэлнэ гэсэн үг. Ийм болохоор энэ аппаратаар дэлхийн ямар ч хэлтэй ямар ч үндэстний хүний бодлыг тухайн эх хэл дээр нь толгой дотроос нь шууд сонсож мэдэх боломжтой. Ганцхан аппаратыг ажиллуулж, тухайн хүний бодлыг сонсож байгаа хүн нь тэр хүний төрөлх хэлийг мэддэг байх шаардлагатай гэсэн үг.
Энхтайван 2005 оноос хойш аппаратаа ямар зорилгоор ашигласан бэ гэвэл хамгийн нэгдүгээрт монголын улс төр, бизнест нөлөө бүхий бүх хүмүүсийн толгой доторх бодол. Нарийн нандин нууцуудыг нь уншиж, судалсан байдаг. Монгол жижигхэн. Улаанбаатар хот бүр жижигхэн. Монголын бүх томчууд нийслэл хотод амьдардаг нь монголын улс төр, бизнесийн томчуудын бодлыг хэдхэн сарын дотор хялбархан уншиж мэдэх боломжийг Энхтайванд олгосон хэрэг. Аппаратыг оруулж ирээд хамгийн анх буудсан хүн нь олны танил нэг улс төрчийн байгаа газар нь очиход аппаратын дэлгэцэн дээр тэр хоёр хүний хоёулангийнх нь дүрс харагдана. Энэ бүхнийг аппаратнаас ялгаруулж байгаа маш хүчтэй долгион толгой руугаа буудуулсан нөгөө хүний бодлыг нь уншихаас гадна бие махбодыг нь дэлгэцэн дээр дүрс хэлбэрээр харуулж байгаагаар тайлбарлаж болно. Өөрөөр хэлбэл энэ аппарат нь зөвхөн долгионоор буудаж сонсох биш. Давхар тэр хүнийхээ болон тэр хүний эргэн тойронд байгаа хүмүүсийн дүрсийг хардаг гэсэн үг юм. Ингээд аппаратыг монгол улсын хилээр оруулж ирээд хамгийн анх толгой руу нь долгионоор буудсан хүнээрээ дамжаад өөр олон хүнийг долгионоор буудах замаар монголын олон арван улс төрчид, бизнесмэнүүд. Цаашлаад хүчний байгууллагын дарга, ажилтнууд. Олны танил урлаг спортын одууд. Жирийн иргэд гээд ердөө хэдхэн жилийн дотор маш олон хүний бодол санаа. Толгойн доторх бодол, мэдээллүүдийг нь судалж амжсан байдаг. Эдний дотор үе үеийн төрийн өндөрлөгүүд болох ерөнхий сайдууд, ерөнхийлөгчид. Улсын их хурлын гишүүд гээд олон хүн хамрагдаж байгаа юм. Монгол жижигхэн. Тэр дундаа нийслэл Улаанбаатар хотод бүх зүйл нэг дороо төвлөрсөн байдаг нь аппаратны эздэд бүр ч сайхан аятай таатай боломж олгож өгсөн хэрэг.
Одоо гол нууц руугаа оръё. Аппаратаараа Энхтайван болон түүний хоёр туслах нь /өмнө нь тагнуулд ажиллаж байгаад халагдсан/ зүгээр нэг нэр бүхий хүмүүсийн бодлыг уншаад. Юу хийж байгааг нь хараад суугаад байсангүй. Компьютерийн програмыг долгионтой холбож ажилладаг энэ төхөөрөмж нь зүгээр нэг сонсоод, хараад суух биш. Түүнийгээ бичиж, хадгалж авдаг өөр нэг давуу талтай төхөөрөмж юм. Хэдхэн жилийн дотор олны танил, нэр нөлөөтэй олон ч хүний порно бичлэг Энхтайвны гарт ийм маягаар орж ирсний заримыг нь Энхтайван тэдгээр хүмүүсийг дарамтлахдаа ашигласан байхыг үгүйсгэхгүй юм.
Хоёр дахь нэмэлт мэдээлэл бол Энхтайван энэ аппаратаа оруулж ирснийхээ дараа монголын тагнуулд ажилладаг өндөр албан тушаалын хүнд аппаратаа өөрийн биеэр харуулсан байдаг. Цаад хүн нь Энхтайвантай бүр ерээд оны үеэс холбоотой ажилладаг бизнесийн түншүүд. Энхтайвныг олон жил хамгаалж, өмгөөлж ирсэн хүн.
Одоо бүр илүү ноцтой мэдээлэл бичиж үлдээх гэж байна. Аппаратаар зөвхөн олны танил хүмүүсийг судлаад суусангүй. Бэлгийн гаж донтнууд болон гэр бүлгүй ганц бие залуусыг. Бас биеэ үнэлдэг янхан охидуудыг идэвхтэй судалсан байдаг. Учир нь Энхтайван энэ аппаратаараа зөвхөн монголын томчуудын тухай мэдээлэл цуглуулах зорилго тавьсангүй. Нэгэнт маш өндөр үнээр оруулж ирсэн аппарат болохоор шархаа буцааж нөхөх. Цаашлаад их хэмжээний ашиг орлого олох зорилгыг тавьсан. Хүмүүс бид мэдэхгүй болохоос биш монголд бэлгийн гаж донтнууд цөөнгүй байдаг. Гар хангалга хийдгээс эхлээд есөн жорын гаж аргаар таашаал авагсад байдаг. Тэгвэл эдгээр нөхдүүдийн гаж секс хийж /гар хангалга хийх зэргээр/ байгаа бичлэгийг нь долгионоор буудах замаар бичиж авчээ. Ингээд оросын мафийн холбоотнуудаараа дамжуулаад Энхтайван гадаадын гаж донтон, мөнгөлөг баячуудыг идэвхтэй эрж сурвалжилсан байдаг. Учир нь гадаадын мөнгөлөг баячууд дотор энгийн сексээс таашаал авдаггүй. Заавал бусдын секс хийж байгаа, гар хангалга хийж байгаа элдэв янзын бичлэг үзэж байж таашаал авсан болдог гаж нөхдүүд нэг бус байдаг. Энхтайван болон оросын мафийнхан яг ийм гаж донтой. Тэгээд тэр гаж донгоо хангахын тулд бусдын гажиг секс хийж байгаа бичлэгэнд хэдэн мянган доллар төлөхөөс ч буцахгүй баячуудыг ОХУ болон европ, азийн хэд хэдэн улс орноос идэвхтэй хайж сурагласны хүчинд олж холбоо тогтоосон байна. Ингээд нөгөө бичлэгүүдээ өндөр үнээр зарж эхэлжээ. Зөвхөн манай монголын бэлгийн гаж донтнууд төдийгүй саун массажны биеэ үнэлдэг янхан охидуудын клиентүүдтэйгээ хэрхэн секс хийж байгаа болон гэр бүлгүй ганц бие бөгөөд шоучин, замбараагүй бэлгийн амьдралтай залуусын секс бичлэгийг нэлээд хэдэн жилийн хугацаанд гадаадын гаж донтой баячуудад зарж их хэмжээний ашиг орлогыг олсон. Ашгаа Энхтайван оросын мафийнхантай хуваалцахаас гадна аппарат ажиллуулдаг хоёр залуудаа хувь өгдөг. Мөн ашгийнхаа багагүй хувийг өөрийг нь хамгаалдаг тагнуулын өндөр албан тушаалын том цолтой даргад өгдөг. Ашиг нь тав арван мянган доллараар тогтохгүй. Миний олж судалснаар монголын гаж донтнууд болон янхан эмэгтэйчүүд, шоучин залуусын удаа дараагийн бичлэгүүдээр Энхтайван тагнуулын том цолтой дарга хоёр зургаан оронтой америк доллараар хэмжигдэх хэмжээний мөнгийг сүүлийн хэдэн жилийн дотор олсон гэх мэдээлэл байна. Дээр нь худалддаггүй болохоос биш монголын олны танил бүх хүмүүсийн секс бичлэгүүд бий. Эдний дотор улс төрчид, бизнесмэнүүд, тамирчид, бөхчүүд, миссүүд, загвар өмсөгчид, цагдаа хүчний байгууллагын өндөр албан тушаалын томчууд орно.

Сэтгэгдэл бичих