Тагнуулын ерөнхий газраас сэрэмжлүүлэг гаргажээ

дайварТагнуулын ерөнхий газраас сэрэмжлүүлэг гаргажээ. Уг сэрэмжлүүлэгт, Иргэн та бусдын дайвар ачааг гаалиар тээвэрлэснээр санаатай болон санамсаргүй байдлаар хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэгч болж болзошгүй тул гадаад улс, ялангуяа БНХАУ, БНСУ, Сингапур, Малайз, Макао, ОХУ, АНУ, Европын холбооны улс оронд зорчихдоо бусдын дайвар ачаа тээшийг аль болох авахгүй байх. Авсан тохиолдолд доторх зүйлсийг сайтар шалгаж үзэх. Түр болон удаан хугацаагаар зорчиж буй улсынхаа хууль тогтоомжийн талаар ойлголттой байх. Тухайлбал, БНХАУ-ын хувьд 50 грамм буюу түүнээс дээш хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэж, хадгалж байсан нь тогтоогдсон тохиолдолд ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ялтай байдаг. Төрөл садан, найз нөхөд, танил хүмүүс тань хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг, хэрэглэж үзэхийг сонирхож байвал түүний хор хөнөөлийн талаар ойлгуулж, анхааруулах хэрэгтэй.

Хар тамхи нь төв мэдрэлийн системийг өдөөгч үйлчилгээтэй бөгөөд хэрэглэсэн хүн сэтгэцийн өвөрмөц үйлчлэлд нь татагдан, маш хурдан хугацаанд түүний хамааралд орж, дахин хэрэглэсээр дон тусдаг. Удаан хугацааны хэрэглээний дүнд турж эцэж, арьс шаргалтаж, идээт бижрүүнүүд гарч, судасны хана хатуурч, цусны бөөмөнд бижрүү үүсч, нойргүйтэж, ядаргаа, стресст орж, бэлгийн сулралд ордог. Мөн сэтгэхүйн чадвар нь эрүүл хүнийхээс доогуур түвшинд хүрч, эцсийн дүн шууд үхэлд хүргэдэг” гэжээ.

Э.ЭНХ-ЭРДЭН /Medee.mn/


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.