Монголын хамгийн сэтгэл татам 10 эрэгтэй жүжигчин

bg859230185201410061635

10. ЖҮЖИГЧИН Т.БАТТУЛГА

Анх “Шинэ үе” продакшнаас жүжигчний гараагаа эхэлж байсан залуу жүжигчин Батушка буюу Т.Баттулга өдгөө Мөрөөдлийн театр продакшны жүжигчнээр ажиллаж байна. Энэ онд тэрээр Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр мөн шагнуулжээ.

23ade0f4cc8ca94bbig

9. ЖҮЖИГЧИН Ч.БОЛД

Олон сайхан дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн хүн бол Ардын жүжигчин, найруулагч Д.Чимэд- Осор гуайн хүү бол жүжигчин Болд билээ. Тэрээр 2001 онд “Овжин охид” кинонд анхны дүрээ бүтээж байсан бол өдгөө олон кинонд гол болон туслах дүр бүтээсэн чадварлаг царайлаг жүжигчин юм. Хамгийн сүүлд Мөрдөгч телевизийн олон ангит кинонд мөрдөгч Гарьдын дүрээр та бүхэн сайн танина байх.

af6246da1a21df8dbig

 

8. ЖҮЖИГЧИН Ж.БАЯСГАЛАН

1999 онд СУИС-ийн кино драмын ангийг төгссөн. “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Бодлын хулгайч”, “Үргээлэг” гэх мэт кинонуудад дүрээ үлдээсэн чадварлаг дээр нь царайлаг жүжигчин юм. Түүний гэргийг Э.Мөнхтуяа гэдэг бүжигчин бөгөөд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг дүүргэсэн ажээ.

598510_376330982457620_490577470_n-600x648

7. ЖҮЖИГЧИН П.БАТТӨР

Хан-Уyл дүүргийн 41-р сургуулийг дүүргэсэн, СУИС-ийг 2008 жүжигчний мэргэжлээр төгссөн бөгөөд анх “Тусгай салаа” киноны Түвшингийн дүрээр олонд танигдсан. Мөн ихрийн өрөөсөн ажээ.

2ed364c9a3c2c240original

6. ЖҮЖИГЧИН С.ТЭМҮҮЖИН

1985 онд төрсөн. Анхлан Boomtown хамтлагт байсан бөгөөд улмаар 2007 онд хошин урлагийн Х-Түц хамтлагт жүжигчнээр орон багагүй хугацааг өнгөрөөсөн ч Эмоци продакшныг найзуудын хамт байгуулан жүжигчин, дэд захиралаар нь ажиллаж байна. 2014 оны 4-р сарын 1-нд тэрбээр Соёлын Тэргүүний Ажилтан цолоор шагнагджээ.

g9bxizdg

5. ЖҮЖИГЧИН Т.БАРХҮҮ

Хошин урлагийн “Х-түц” продакшны жүжигчин Т.Бархүү 1981 оны есдүгээр сарын 27-нд төрсөн. 10 жилээ Нийслэлийн 13 дугаар сургуулийг төгсөж, улмаар СУИС-т жүжигчнээр элсэн орж дүүргэсэн. Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг, өөрөөсөө 14 насаар эгч алаг нүдэн И.Одончимэгтэй гэр бүл болсон.

ff770e4061c7bde5big

1002507_688849564464123_313886338_n

4. ЖҮЖИГЧИН Б.ЭНХТҮВШИН

Монголын кино урлагт нэгэн шинэ өнгө нэмж буй залуу жүжигчин Б.Энхтүвшин нь сурагч байхаасаа урлагт хөл тавьсан гэхэд болно. МУГЖ С.Жавхлангийн “Миний найз”, “Алсад суугаа ээж” дууны клипүүд, “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж” жүжигт тоглож жүжигчин болох гараагаа эхлэж байсан. Мөн Б.Энхтүвшин “Хувьсал” продакшны жүжигчин А.Ганчимэг нар хөөрхөн охинтой юм.

lhagbvaa2392140022013-05-22-08-52[www.urlag.mn]

3. ЖҮЖИГЧИН Д.ЛХАГВА

Дуучин жүжигчин Д.Лхагва 1997 онд Соёл Урлагийн Их Сургууль /СУИС/-д элсэн орж 2001 онд жүжигчин мэргэжлээр төгссөн. 1997 онд GUYS хамтлагийг байгуулж рэп, хип хоп стилээр олон жил уран бүтээл туурвисан. Харин сүүлийн үед мэргэжлээрээ түлхүү ажиллан хэд хэдэн киног өөрөө найруулан гол дүрийг нь бүтээж байгаа чадварлаг царайлаг жүжигчин юм.

erdenebileg

2. ЖҮЖИГЧИН Б.ЭРДЭНЭБИЛЭГ

1977 оны 10 сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн. СУИС-ийн жүжигчний анги төгссөн. Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдсан байна. Анх зураач болно гэж Дүрслэх урлагийн дээд сургуульд орох бодолтой байжээ. Гэсэн ч зургийн ангийн элсэлтийн шалгалт болохын өмнө СУИС-ийн кино драмын ангийн шалгалт товлогдсон байж. Шалгалт өгтөл тэнцсэн учраас гэнэтийн шийдвэр гаргаж жүжигчин болжээ.

391510_359779604097219_609817593_n3656234782013-04-19-10-05[www.urlag.mn]

1. ЖҮЖИГЧИН Б.АМАРСАЙХАН

1977 онд Балжиннямын Амарсайхан улсын нийслэл Улаанбаатар хотод төрсөн бөгөөд СУИС-ыг жүжигчний мэргэжлээр төгссөн. Анх Б.Бадрууган агсны найруулсан “Уулын хөх сүүдэр” кинод тоглсон гэж ярьдаг. Гэхдээ үүнээс өмнө ангийн нөхөдтэйгээ нийлэн “Дурлалд тавтай морил” хэмээх инээдмийн кинонд тоглож байсан ч дэлгэцэнд гаргалгүй “хав дарсан” байна. Тэрбээр энэ тухайд “Өө, тэгж онигоо болоод яахав ээ. Битгий гаргаарай” гэж анхны киноноосоо ичсэн удаатай. “Academy Awards 2012” наадамд “Wisdom Film” продакшн, найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Бодлын хулгайч” киноны 90 саяын Гансүхийн дүрээр шилдэг эрэгтэй жүжигчин номинацид шалгарасан ба чамлахааргүй мөнгө олсон “Бодлын хулгайч” киноныхоо орлогоос хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг Нийслэлийн 25-р дунд сургуульд 25 хүний суудалтай хоёр автобус бэлэглэсэн юм.

wazup.mn


URL:

Нэр: dfdsfsdf Огноо: 17 February 2016

bold tootsogddogumu

Нэр: Ангаа Огноо: 18 February 2016

Энэ ямар худлаа юм бичээвээ. Өөр сайхан хүмүүс зөндөө л баймаар юмаа. Хэний сонголт вэ.

Нэр: Mina Огноо: 23 April 2016

Tamiraa bhgui ymuu

Нэр: Дорж Огноо: 23 April 2016

Шал танихгүй хэдэн халтар бацааны зураг байна. Шал дургүй хүрчихлээ.

Нэр: бүхнийг муулагч Огноо: 10 April 2017

өөр царайлагууд байгаашд энэ хэдхэнүү

Сэтгэгдэл бичих