Сексийн харьцаанд орох хугацааг охид, хүүхнүүд өөрсдөө товлодог

86297545Анхны харцаар дурлах нь гайхамшигтай боловч удаан үргэлжилдэггүй гэж зарим нь үздэг л дээ. Гэхдээ ямар ч байсан анхны дурлал нь байгалиас бидэнд барьсан онцгой бэлэг юм. Романтик, сэтгэлийн хөдөлгөөнтэй охид, хүүхнүүд л анх хараад дурладаг юм биш л дээ. Өсвөр насны охидын дунд анхны харцаар дурлах нь түгээмэл байдаг.

Яахав зарим тохиолдолд энэ нь жинхэнэ дурлал гэхээс илүү эсрэг хүйстэнд татагдах сонирхол шохоорхол ч байж болно. Гэхдээ бүтэлгүйтсэн ч бай анхны дурлал нь тэр чигээрээ гэгээлэг зүйл тул гутрах хэрэггүй. Өсвөр насны охидын дунд анх дурлаж таалагдсан залуутайгаа сексийн харьцаанд хэзээ орох нь зөв бэ гэсэн асуудал ямагт дагалдаж ирсэн.

Гадаадын сексзүйчдийн үзэж буйгаар охид бүсгүйчүүдийн ихэнх нь анхны секс харьцааны хугацааг өөрсдөө тогтоох хандлага байдаг гэнэ. Сексдэх эсэх тухай шийдвэр гаргах нь хөвгүүдийг бодвол охидод илүү хугацаа шаардлагатай болдог байна.

Мэдээж ийм нарийн асуудалд бүгдэд тохирсон жор, хугацаа гэж байхгүй л дээ.

Гэхдээ ерөнхий зөвлөмж өгөхөд:
- Сексдэх гэж бүү яар. Өөрийнхөө сэтгэлийг сонс.
- Ганц нэг уулзсан болоод л өвөр түрийндээ орно гэдэг тийм ч бахдууштай биш. Ямар ч байсан эхний удаа секст “үгүй” гэж хэлэх нь охидын имиж, нэр хүндийг өсгөдөг гэсэн судалгаа бий.
- Сэтгэлийн хөдлөлдөө бүү авт. “Үгүй” гээд хэлчихвэл энэ залуу өөр охиныг сонго гэдэг ч юм уу эргэлзээ тээнэгэлзвэл буруу шийдвэр гарахад нөлөөлнө. Үнэхээр тэр залуу чамд хайртай бол хүлээж таарна. Тэр хүнийхээ сэтгэлийг шалгаад үзэхэд гэмгүй.
- Бусад охидыг бүү дууриа. Тэдний зөвлөмжөөр явах хэрэггүй. Тэд буруу шийдвэр гаргасан байж болно.


URL:

Нэр: Eleanor Огноо: 5 September 2018

Tardi si pente.

Сэтгэгдэл бичих