Зөрчил илэрсэн их дээд сургуулиудад арга хэмжээ авна

Мэргэжлийн хяналтын газраас мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг их дээд сургуулиудад шалгалт хийсэн байна. Шалгалтад хамрагдсан 29 их дээд сургуулиас  найм нь шаардлага хангасан бол бусад сургуулиуд шаардлага хангаагүй гэсэн дүгнэлтийг гаргажээ.  Шалгалтанд уул уурхай, хvнсний инженерийн, багшийн чиглэлээр сургалт явуулдаг нийт 29 дээд боловсролын байгууллага, 380 багш хамрагдсан байна. Шалгалтанд хамрагдсан нийт дээд сургууль, коллежийн 72.5 хувь буюу 21 дээд сургууль боловсролын vйлчилгээний чанар, стандартыг бvрэн хангаж ажиллаагvй, сургалтын чанар муу, багшийн хангамж, мэргэжлийн чадвар хангалтгvй гэсэн зөрчилтэй байжээ. Тухайлбал Улаанбаатар хотод vйл ажиллагаа явуулдаг “Идэр”, “Газарчин”, “Евро Ази”, “Боловсрол”, “Этvгэн” зэрэг сургуулиуд тусгай зөвшөөрөлгvй сургалт явуулсан байна. “Газарчин” дээд сургууль уул уурхайн мэргэжилтэн бэлтгэх тусгай зөвшөөрөлгүй хэрнээ тус мэргэжлийн ангид гурван жил элсэлт авч, оюутан суралцуулсан зэрэг зөрчил гарчээ. Зөрчил илэрсэн сургуулиудад хуульд заасны дагуу арга хэмжээ авна. Тиймээс ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд дээрх сургуулиудад элсэхгvй байхыг анхааруулж байна. Дээрх сургуулиудад гурван жил суралцсан оюутнуудын сургалтын төлбөрийн мөнгөтэй дvйцэхvйц хэмжээний акт тавьж, суралцагч оюутнуудыг хуулийн дагуу хохиролгvй болгоно гэж шалгалтын комисс мэдэгдсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих