Татварын ЕГ-ын шинэ дарга татварынханыг чангалжээ

8172a6ef70f68f69big

Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж ерөнхий сайдын тушаалаар төрийн зарим байгууллагуудын дарга нарыг ажлаас нь чөлөөлж, шинээр томилсон үйл явдал өнгөрсөн долоо хоногт болсон билээ. Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад чөлөөлөгдөж Татварын ерөнхий газрын даргын албан тушаалд очсон Б.Ариунсан шинэ ажлаа хүлээж авсан даруйдаа татварынханыг чангалж эхэлсэн гэнэ.

Тэрээр ажлаа хүлээж аваад татварын төлөвлөгөө биелүүлэх оцгой байдал зарлаж, татвар төлөгчдөө шахаж эхэлжээ. Мөн татварын газрын ажилчдын цагийг сунгаж өглөө наймаас орой 21 цаг хүртэл ажиллуулж он дуусахаас өмнө төлөвлөгөөг заавал биелүүл гэж үүрэгдсэн ажээ. Б.Ариунсан дарга татварынханы ажлын төлөвлөгөөг биелүүлэхийн тулд шуурхай ажлын хэсэг байгуулж дүүрэг бүрийн байцаагчдын ажлыг шахуулах гэж тусд нь дарга нарыг томилжээ.

 

 

 

 


URL:

Нэр: muuhai Огноо: 2 December 2014

ДАРАА НЬ ӨӨРСДИЙГӨӨ ШАГНАХ БАЙХ ДАА.

Сэтгэгдэл бичих