Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан зохион байгуулагдсан эрүүл мэндийн үзэсгэлэн боллоо

15917_756863394407032_8658147255766374561_n

Боловсрол Шинжлэх Ухааны Яамнаас жил бүрийн 11 дүгээр сарыг “Шинжлэх ухааны ажилтны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж, олон үйл ажиллагааг зохион байгуулж Шинжлэх ухааны байгууллагууд төв, хүрээлэнгүүд оролцож ирсэн.
Энэ жилийн хүрээнд “Шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагааны олон талт оролцоо” сэдэвт чуулга уулзалтыг Анагаах ухааны үндэсний их сургуулийн соёлын төвд 2014 оны 11 сарын 26-27 өдрүүдэд зохион байгуулав. Чуулга уулзалтанд Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс захирал Ө.Ганчимэг, Д.Отгонжаргал, И.Болормаа, С.Өнөрсайхан, Ц.Энхжаргал, Д.Сувд, П.Энхтуяа, Ж.Батжаргал, Б.Ичинхорлоо нар оролцов. Чуулга уулзалтанд “ШУ технологийн өнөөгийн байдал, ирээдүйн зорилт, бодлогын талаар” БШУЯ-ны бодлого зохицуулалтын газрын дарга Ж.Даваасамбуу, “ШУ технологи, инновацийн хөгжилд мэргэжлийн нийгэмлэгүүдийн гүйцэтгэх үүрэг” сэдвээр АШУҮИС дэд захирал Б.Амарсайхан нар илтгэл тавьж эрдэмтэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулав.

1491399_756863401073698_8831562678987781599_o

Мөн “Шинжлэх ухаан, үйлдвэрлэл-2014” сэдэвт үзэсгэлэн зохион байгуулав. Үзэсгэлэнд тус төвөөс биобэлдмэлийн чиглэлээр 5 загвар бүтээгдэхүүн, судалгаа шинжилгээний ажлын хүрээнд хэвлэгдсэн бүтээл, ном товхимолыг тавьж, байгууллагын талаар 10 минутын танилцууллагыг бэлтгэн олон нийтэд танилцууллаа.

10421466_756863407740364_5178028656188864684_n


URL:

Сэтгэгдэл бичих