Төв цэнгэлдэх хүрээлэнд мал нядалж байна

малТөв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээ хэмээн эртнээс нааш хүндэтгэн ирж, Монгол түмний их баяр цэнгэл, эрийн гурван наадмаа хийж ирсэн ариун газарт мал нядалж амьтны халуун амь бүрэлгэн, цус асгаруулсан гэсэн мэдээлэл цахим хуудсаар нэг тархаж сенсааци дэгдсэн билээ.

Тэнд байгаа хүмүүсийн ярьж тайлбарлаж байгаагаар өвлийн спортын тамирчид бэлтгэл сургуулиа тэв цэнгэлдэх хүрээлэнд хангаж байгаатай холбогдуулан эдгээр тамирчдын хүнсийг ийнхүү бэлтгэж байгаа гэв.

Харин энд нийтдээ зуу гаруй бог мал нядалсан бөгөөд ийнхүү олон тооны мал нядалсан нь тамирчдын хүнс гэхэд эргэлзээ төрж байгаа юм. Нядалгааг зохион байгуулж байгаа хүмүүс ийм л хүн үнэмшмээргүй зүйл яриад зогсож байгаагаа мөнгө л олж байвал бусад нь хамаагүй гэсэн өчүүхэн бодлоор сэтгэсэн нь дэндүү харамсалтай гэмээр. Харин энэхүү балмад хүмүүсийн уршигтай үйлдлийн хариуцлагыг хэн хүлээх бол?

Г.Ганаа /MONGOLCKM.MN/


URL:

Нэр: хош чи !!! Огноо: 3 December 2014

эмнэлэгтээ хүн нядлаж, энд мал нядлаж, тэнд ард түмнээ нядлаж энэ улс орон чинь бойны газар болчихсон юм даг уу даа

Сэтгэгдэл бичих