ХЭҮК болон ЦЕГ хамтран ломбардуудад шалгалт хийлээ

10838145_842271519165834_1189598535070602051_o

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтран Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 16 дугаар зүйл, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2014 оны 10 дугаар сарын 17-28-нд нийслэлийн хэмжээнд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ буюу ломбардын үйл ажиллагаа явуулж буй газруудад хяналт шалгалт явуулсан юм.

10661946_842271059165880_3301392948229314500_o

Шалгалтын Ажлын хэсэг энэ удаа нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол дүүрэг дэх 33 ломбардад хяналт шалгалтыг хийсэн бөгөөд дүнгийн хурлыг өнөөдөр хийлээ. Хуралд ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар болон шалгалтын Ажлын хэсэг болон нийслэлийн болон дүүргүүдийн цагдаагийн хэлтэс, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Авто тээврийн Үндэсний төв, Нийслэлийн татварын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төлөөлөл оролцож, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг иргэд, аж ахуйн нэгжийн төлөөллийг байлцуулан шалгалтын дүн, нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан “Ломбард” нэгдсэн арга хэмжээний талаар мэдээлэл солилцон асуудлыг хэлэлцлээ.

10749981_842270892499230_7370022936062048015_o

Нийслэлийн хэмжээнд 532 аж ахуйн нэгж, байгууллага барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж байна. Шалгалтад хамрагдсан барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ буюу ломбардын үйл ажиллагаа явуулж буй газрууд нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Барьцаалан зээлдүүлэх стандарт (Монгол Улсын стандарт MNS 5274:2003)-ыг төдийлэн мөрддөггүй, үйлчлүүлэгчдийн эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчдөг нь тодорхой болоод байгаа юм.

Шалгалтын Ажлын хэсэг дараах зохицуулалтыг хийх шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргалаа. Үүнд:
Нэг. Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг санхүүгийн үйлчилгээний төрөлд хамааруулан тусгай зөвшөөрөл олгох, үйл ажиллагааг нь зохицуулах, түүнд хяналт тавих эрх бүхий субьектийг тодорхой болгох;

Хоёр. Монгол Улсын Иргэний хуулийн барьцаалан зээлдүүлэхтэй холбоотой заалтууд болон Монгол Улсын стандарт MNS 5274:2003 шаардлага зэрэг эрх зүйн баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих механизмыг сайжруулах зорилгоор барьцаалан зээлдүүлэх газруудын үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан дүрэм, журам, зааврыг батлан гаргах, барьцаалан зээлдүүлэх гэрээний маягтыг боловсруулж хавсралтаар батлах;

Гурав. Зөрчил гаргасан барьцаалан зээлдүүлэх газруудад хариуцлага тооцох механизмыг тодорхой болгох;

Дөрөв. Барьцаалан зээлдүүлэх газрын ажилтнуудыг үнэлгээ хийх эрх олгох мэргэжлийн сургалтад хамруулах, чадавхжуулах;


URL:

Сэтгэгдэл бичих