Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асран хамгаалагч нарт зориулсан мэдлэг олгох сургалт анх удаа явууллаа
”Нийгмийн халамжид хамрагдагсад болон эмзэг, ядуу бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулъя” сарын аяны хүрээнд 2014 оны 12 дугаар сарын-5 нд НЭМҮТ, АШУҮИС, “Энэрлийн түүчээ” ТББ, “Монголын хөдөлмөр засалчдын холбоо”, Сувилалын 10-р цогцолбор төв, Эпимон эмнэлэг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сургалт, мэдээллийн төв зэрэг байгууллагууд хамтран НЭМҮТ-ийн сургалтын танхимд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асран хамгаалагч нарт “Хөдөлгөөн засал”, “Ахуй засал” эмчилгээ зэрэг сэдвүүдээр анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.
Анх удаагаа зохиогдсон энэхүү сургалтанд энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын мэргэжилтнүүд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар зөвлөлдсөн юм. Мөн сургалтанд хамрагдсан эцэг эх асран хамгалаагч нар олон санал дэвшүүлсэнээс манай улсад хөдөлгөөн засал болон ахуй заслын сургалтууд маш хэрэгцээтэй байдаг, энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг төвийг нэмж байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй 11880 хүүхдүүдэд 100% ахуй засал эмчилгээ, 60-65% нь хөдөлгөөн засал эмчилгээ шаардлагатай байдаг ч одоогоор 10% нь хамрагдаж чаддаг байна. Үлдсэн 90% нь хамрагдаж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь дүүрэг хороо болгонд хүүхэдтэй ажиллах ахуй болон хөдөлгөөн заслын төв байхгүй, хүүхэдтэй ажиллах мэргэжилтнүүд дутмаг байгаагаас болдог гэнэ.
URL: