Беверли-Хиллз дэх Жастин Биберийн тансаг харш

19333

Залуу дуучин Жастин Бибер Беверли-Хиллзэд шилэн харш түрээслэжээ. Уран барилгын гайхамшгийг мэдрүүлэх шилэн барилгын сарын түрээсийн үнэ ойролцоогоор 60 мянган ам.доллар гэнэ. Хана, хаалга нь бүгд шилээр бүтсэн 696 талбайтай шилэн барилга нь 6 унтлагын болон 7 угаалгын өрөөтэй бөгөөд 7 автомашины гарааштай аж.

20 нас хүрсэн ч жаахан хүүхэд мэт аашилдаг Жастин Бибер шилэн харшид амьдарснаар хөршүүд рүүгээ чулуу, өндөг шиддэг муу зуршлаа
засч магадгүй л юм. Salad Spinner гэж алдаршсан уг шилэн барилгын загварыг архитектор Эд Нилс гаргасан аж. Дашрамд дуулгахад,
Биберийн өмнөх харшийг Кхоле Кардашиан 7,2 сая ам.доллараар худалдан авсан юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих