Зуншингийн бас нэгэн барилгаас хүн амиа хорлолоо

amid884642459201412091416

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орчим дох барилгууд хурдацтай баригдаж байгаа. Түүний нэг болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “True L” хотхоны 716 дугаар байрны 16 давхраас 11:00 цагийн орчимд 45 орчим настай эмэгтэй амиа хорлосон байдалтай унаж нас барсан байна. Хүн амиа алдсан гэх дуудлагын дагуу 11:17 цагт Онцгой байдлын аврах шуурхай ангийнхан очиход аль хэдийнэ амьсгал хураасан байжээ.

Тэрээр тус хотхоны гурван давхарт ганцаараа амьдардаг байсан гэх бөгөөд хэргийн мөрдөн байцаалтын үеэр амиа алдсан эмэгтэйн төрсөн дүү гэх залуу гэрт нь ирж, эгчийгээ элэгний хорт хавдартай байсан гэдгийг цагдаагийнханд хэлсэн байна. Дүүгийнх нь хэлснээс үзвэл энэ эмэгтэй өвчиндөө шаналж, амиа хорлоход хүрсэн байж болзошгүй ажээ. Мөн гэртээ ганцаараа амьдардаг учраас зовлонгоо хуваалцах хүнгүйн улмаас бухимдахдаа амиа хорлоход хүрсэнийг үгүйсгэхгүй.

 

 


URL:

Нэр: true-L ch bish Огноо: 11 December 2014

er ni ene koridoriin tsonhiig ongoh bolomjoor hangasan bas 9-y dawharaas deesh buh bairiudiin haalt hashlagiig sain hiij bh heregtei!!!!!!!!!!!!!!!!!!!!!!1111

Сэтгэгдэл бичих