Шийдлийн Засгийн газарт ажиллах сайд нарыг батламжлав

olloo_mn_1418173704_saidУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийн асуудлыг авч хэлэлцлээ.

Шийдлийн Засгийн газрын бүтцийг 15 яамтайгаар, бүрэлдэхүүнийг 19 сайдтай байхаар шийдвэрлэсэн. УИХ яамдын тоо, нэршлийг тодруулж баталсан тул сайд нарын асуудлыг өнөөдрийн хуралдаанаараа авч хэлэлцэв. Өнгөрсөн баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар У.Хүрэлсүхийг Шадар сайдад томилох асуудлыг хэлэлцээд түүнийг 98.3 хувийн саналаар дэмжсэн. Харин өнөөдрийн хуралдаанаар С.Баярцогтыг ЗГХЭГ-ын даргад 75 хувийн, Д.Оюунхоролыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад 100 хувийн, Л.Пүрэвсүрэнг Гадаад хэргийн сайдад 93.3 хувийн, Ж.Эрдэнэбатыг Сангийн сайдад 100 хувийн, Д.Дорлигжавыг Хууль зүйн сайдад 94.4 хувийн, Д.Эрдэнэбатыг Аж үйлдвэрийн сайдад 96.6 хувийн, Ц.Цолмонг Батлан хамгаалахын сайдад 93.4 хувийн, Д.Цогтбаатарыг Барилга хот байгуулалтын сайдад 96.6 хувийн, Л.Гантөмөрийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад 95  хувийн, Н.Төмөрхүүг Зам тээврийн сайдад 98.2 хувийн, Р.Жигжидийг Уул уурхайн сайдад 86.4 хувийн, С.Эрдэнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад 98.1 хувийн, С.Чинзоригийг Хөдөлмөрийн сайдад 92.7 хувийн, Р.Бурмааг Хүнс хөдөө аж ахуйн сайдад 91.5 хувийн, Г.Шийлэгдамбыг Эрүүл мэнд, спортын сайдад 88.3 хувийн, Д.Зоригтыг Эрчим хүчний сайдад 93.2 хувийн, М.Энхсайханыг Монгол Улсын сайдад 94.9 хувийн саналаар тус тус дэмжлээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.