Д.Цэвэгмидийн мэндэлсэний 100 жилийн ойг тохиолдуулсан эрдэм шинжилгээний хурал болно

UntitledМУБИС–ийн Багшийн сургуулийн Монгол хэл, нийгмийн ухааны тэнхимээс төр нийгмийн нэрт зүтгэлтэн,гавьяат багш, доктор, профессор Дондогийн Цэвэгмидийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан, “Дондогийн Цэвэгмид амьдрал, бүтээл 100 жил”сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 17-нд  зохион байгуулах гэж байна.

Тус хурлыг Д.Цэвэгмид судлалыг хөгжүүлэх, уран зохиол, нийгмийн ухаан, боловсрол судлалын хичээлүүдэд түүний бүтээлүүдийг хэрэглээ болгох, орчин үеийн боловсролын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор зохион байгуулж байгаа ажээ.

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, гавьяат багш, доктор, профессор Дондогийн Цэвэгмидийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан  “Дондогийн Цэвэгмид амьдрал, бүтээл 100 жил”  сэдэвт эрдэм шинжилгээний хурал МУБИС -ийн Багшийн сургуулийн “Урлаг” танхимд 2014 оны 12 сарын 17–ны 10:00 цагаас эхэлж, “Уран зохиол, нийгмийн ухаан, боловсрол судлал” –ын чиглэлийн хуралдаанаар үргэлжлэх юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих