60 насыг шүргэж яваа Н.Ган-Од залуу үеийхэндээ “жийгдэж” эхэлсэн гэнэ

gan-od-5957012927201412100337Бэлгийн гаж хөгжилтэй гэгдэн бараг насаараа шахуу бусдын өмнө чичлүүлж, нийгмээс гадуурхагдах дөхсөн Ганбууш өдгөө 60 насны босго алхаад байгаа. Өтөл насандаа өөрийн амьдралын туйлын хүсэл мөрөөдлийг биелүүлэн, өнгөрсөн жил Тайланд улсад хүйс солиулах мэс засалд орсон тэрбээр хамгийн сүүлд БНСУ-д гоо сайхны таван төрлийн хагалгаа хийлгээд амжсан адтай нэгэн.

Жинхэнэ утгаараа эмэгтэй хүн болж, туулж өнгөрүүлсэн хүндхэн амьдралынхаа дурсамжинд “Restart” хийсэн Ганбууш нэрээ хүртэл өөрчлөн хатагтай Н.Ган-Од болсон билээ. Өмнө нь уулзаж учран, сэтгэл зүрхээ зориулж явсан эрчүүдийн тухайд “Жинхэнэ хайр дурлал гэж бодохгүй байна” хэмээн товчхон дүгнэлт хийгээд байгаа тэрбээр дурлалд хэрхэн яарч яваагаа албан ёсоор мэдэгдээд удаагүй байна. Тэгвэл саяхнаас болзоонд уригдан, тун ч романтик амьдралд умбаж эхэлсэн хатагтай Н.Ган-Од хувийн амьдралаа төлөвлөсөн ч, хүүхэд төрүүлэх эсэхээ сайтар шийдээгүй байгаа гэсэн.

Хачирхалтай нь, бурханаас заяасан хувь тавилангаа өөрийн гараар өөрчилж чадсан Н.Ган-Одыг сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа гей, трансжендер миссүүд ил далд байдлаар гутаадаг болжээ. Бэлгийн чиг хандлага өөр, мөн байгалиас заяасан эр хүйстэн атлаа эмэгтэй хүн шиг хувцаслаж амьдардаг эдгээр залуусын хувьд Н.Ган-Од байр сууриа тавьж өгөх цаг нь болсон гэж үздэг гэнэ лээ. Тиймдээ ч, энд тэндхийн хэвлэд ярилцлага өгөхдөө түүний нэрийг хавчуулан баахан муучилдаг болж.

photonews.mn


URL:

Нэр: Ганаа Огноо: 11 December 2014

Энийг Монголоос зайлуулаад өгөх хүн гарахгүй юм байх даа. Залуу үеийг булингартуулсан бузар новш

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.