ДЭМБ: “Эбола” бидний өмнө “гүйсэн” хэвээр байна

646ba8779655e087f13d2374f48877e0_LЖЕНЕВ. /ВВС/. Баруун Африкийн хэдэн мянган хүний аминд хүрсэн “Эбола” вирусийг дарах арга хэмжээ авсаар байгаа ч дорвитой үр дүн гарахгүй байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн мэдэгдлээ.

“Эбола”-д хамгийн их нэрвэгдсэн улсуудын зарим хэсэгт байдал сайжирсныг ДЭМБ-ын Ерөнхий захирал Маргарет Чан хэлсэн ч тайвшрах болоогүй байгааг анхааруулсан юм.

“Дэлхий дахинд эрсдэл учрах магадлалтай “хэвээр байна”, тархалт зогсохгүй байна” гэж тэрбээр хэлэв.

Түүний хэлснээр, ДЭМБ болон олон улсын хамтын нийгэмлэг энэ вирусийг дарах хангалттай, шуурхай арга хэмжээ авч чадаагүй ажээ.

Гвиней, Либери болон Сьерра-Леонд “Эбола”-гаар 6331 хүн нас баржээ.  ДЭМБ-ын мэдэгдсэнээр, нийт 17800 хүн “Эбола”-гийн халдвар авсан байна.

Г.Доржханд МОНЦАМЭ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих