Бүх дотор эрхтэн, толгой болон гар нь байхгүй цогцосны учир нь олдохгүй байна

uls_5487ff77b62cd_1Өнгөрсөн 04-ний өдөр Солонгос улсын Сувон хотын нэгэн уулаас хар уутанд боосон хүний цогцос олджээ. Уул өөд өгсөх замаас нилээд зайтай газар, хар уутанд дотор цогцосыг олон хэсэгт жижиглэн хувааж хийсэн байсан боловч дунд нь бүх дотор эрхтэн, толгой болон гар нь байхгүй байсан ажээ.

Одоогоор А бүлгийн цустай, эмэгтэй хүн байсан хэмээн урьдчилан тогтоогоод байгаа ба одоогоор ойр хавийн 100 гаруй нууц камерийн бичлэгийг шалган үзэж, 300 гаруй цагдаагийн ажилтан хэргийн газар ажиллаж байна. Дотор эрхтэн нь байхгүй цогцос олдсонтой холбоотойгоор уг эмэгтэйн эрхтэнг донор болгох зорилгоор амь насыг нь хөнөөсөн, түүний махаар капсультай эм хийж худалдах гэж байгаа гэх мэт цуу яриа ихээхэн гарч байгаатай холбогдуулан Солонгос улсын цагдаагийн газраас өнөөдөр мэдээлэл хийжээ.

Уг цогцосны эзэн нь хүний эрхтэн наймаалах гэмт хэргийн золиос болсон эсэхийг шүүхийн шинжилгээний хариу гарсны дараа мэдэгдэнэ гэсэн бол, хүний махаар хийх капсультай эм хийж худалдах гэмт хэрэг Солонгос улсад гарах ямар нэгэн үндэслэл байхгүй хэмээн мэдэгджээ.


URL:

Сэтгэгдэл бичих