Д.Дагвадорж аваргыг харцаараа татсан мисс нь Т.Батцэцэг биш, И.Төгсөө гэв үү?

20141211025853Т.Батцэцэг хэмээх гоо бүсгүй Монголын миссүүдээс АНХ УДАА дэлхийн дэвжээнд өндөр амжилт үзүүлж, Монгол Улсын нэрийг гаргаж байгаа билээ. Тэрээр Английн Лондон хотноо зохиогдож буй “Miss world 2014” тэмцээний цахим санал асуулгаар хоёрдугаар байранд ороод буй. Харин, тус тэмцээний эцсийн шалгаруулалтын шоу тун удахгүй болох бөгөөд үүгээр 2014 оны Дэлхийн гоо бүсгүй тодрох болно.

Мисс Т.Батцэцэг

Монгол Улсаа төлөөлөн дэлхийн тэмцээнд оролцож буй Т.Батцэцэгийг дэмжих аяныг Англи дахь монголчууд дэмжиж, үүнд зориулсан үйл ажиллагааг хамтран зохион байгуулж буй энэ үед бас нэгэн сайхан мэдээ дуулдав. Спортод элэгтэй, Монголын тамирчдаа хаана ч дэмжиж явдаг, сумогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж Лондон хотыг зорьж, мисс Т.Батцэцэгийг дэмжихээр болсон гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр, Т.Батцэцэгийг дэмжихээр Лондон явах эрхэмүүдийн дунд Д.Дагвадорж байгаа бөгөөд тэрбээр хоёр тасалбар захиалсан ажээ.

Гэтэл, Д.Дагвадорж аварга биеэрээ Лондон хотыг зорьж, мисс Т.Батцэцэгийг дэмжих нь гэсэн дээрх мэдээтэй зэрэгцэн манай уншигчдын дунд их аваргыг Т.Батцэцэгтэй дотно холбоотой байх нь, эсвэл болох нь гэх явган яриа тархах болжээ.

Мисс И.Төгсөө

Гэвч, Grandnews.mn сайтад дээрх ярианаас арай өөр мэдээг толилуулжээ. Тус сайтад өгүүлснээр, их аваргын сэтгэлийг татсан мисс нь “Эх дэлхийн мисс-2014”-д амжилттай оролцсон И.Төгсөө гэнэ. Тус сайтад энэ талаар ийн бичжээ: Төгсөө “эрчүүдийг харцаараа байлгадаг нэгэн. Тэдний нэг нь Их аварга Д.Дагвадорж гэх шуум дэгдээд байна. …Их аваргын нүдэнд И.Төгсөө өртсөн бололтой. Миссүүд дундаа эршүүд зан ааштай гэх И.Төгсөө энэ аалиараа ч Их аваргыг татсан байж болзошгүй юм… Ааг омогтой эрчүүдэд бууж өгөөгүй их аварга маань И.Төгсөөд ёстой далан таваараа бууж өгдөг гэсэн шүү”

agshin.mn


URL:

Нэр: zochin Огноо: 12 December 2014

Iim medee unshaad ehneriinh ni setgel yamar gunduu, zovlontoi baidag bol… Avch suuchihaad hunii ohin uriig buu zovoo

Нэр: zochin Огноо: 16 December 2014

butehgui nuhur shuu. ehneree l doosh ni hijiin gsn ugshdee

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.