Дугаарын хязгаарлалтын цагийн хувиарт өөрчлөлт оруулах эсэхээр хэлэлцэнэ

d9f83a2d51bf197bbig

Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах зорилгоор автомашиныг дугаараар нь ангилан замын хөдөлгөөнд оролцсноос хойш багагүй хугацаа өнгөрсөн.

Дугаарын хязгаарлалтын хэрэгжих хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа гэх мэдээлэл гарч эхэлснийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас үгүйсгэлээ.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан арванхоёрдугаар сарын 15-нд буюу даваа гаригт болно.

Энэ хурлаар дугаарын хязгаарлалтын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Өнөөдрийн байдлаар 07.00 цагаас оройн 22.00 цаг хүртэл дугаарын хязгаарлалтыг мөрдөж байгаа.

Тэгвэл өвлийн улиралтай холбогдуулан цагийн хуваарьт өөрчлөлт оруулж өглөөний 08.00 цагаас оройн 21.00 цаг болгох иргэдийн гаргаад буй хүсэлтийг ирэх даваа гаригт хэлэлцэх нь ээ.


URL:

Сэтгэгдэл бичих