Төрийн хувцас өмссөн дээрэмчин

1Дээрээ төр нь хямарчихсан гүйх гүйдэл, суух суудлаа олохгүй бужигнах бужигнаан дундуур сүйхээтэй нэгний золиос болж иргэд хохирсоор байх уу?

Төрийн хувцас өмсчихөөд хэн нэгний эрх ашгийн төлөө үйлчлээд байгаа энэ цагдаа ухаантай хүмүүсийг яамаар ч юм бэ дээ. Ард иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллах үүрэг хүлээсэн төр улсдаа тангараг өргөчихсөн эрхэм н.Бямбасүрэн гэгч цагдаагийн үйлдэл хэрээс хэтэрлээ хэмээн тэр хавиар зорчсон иргэд бухимдлаа илэрхийлээд байна.

Учир нь н.Бямбасүрэн гэгч энэхүү этгээд нь нэгэн хувийн даатгалын компанийн захирал н.Энхбаяртай хамжин иргэдийн халаасыг хоослох ажилд ханцуй шамлан орсон ажээ. Эх сурвалжийн мэдээлснээр Сонсголонгийн уулзвараар зорчих алба амины машинуудыг зогсоон заавал даатгуулах учиртай хэмээн сэнхрүүлж хөнгөн аргаар ажлаа амжуулж байна хэмээлээ. Зарим албаны машинтай иргэд манай компани даатгуулчихсан гэсэн хариултыг өгөөд тусыг эс олсон гэх бөгөөд хувь жолооч заавал 33000 төгрөгөөр даатгуулах учиртай хэмээн шахаанд оруулдаг ажээ.

Энэ мэтээр дураар авирлах эрх мэдэлтнүүд, хурган дарга цэргийнхээ араас хяналт тавьж ажиллах цаг нэгэнт болсон ажээ.

 

 

ЧОЙ


URL:

Нэр: Anonymous Огноо: 22 December 2014

daatgalaa hiilgeegui yavj baisan garuud huulia bieluul sain tsagdaa bn amjilt husii

Сэтгэгдэл бичих