Альманах номын дээжийг МУИС-д хүлээлгэн өгчээ

DSC_0287М-Си-Эс Группээс санаачлан хэвлүүлсэн Монголын бизнесийн үүсэл, өрнөл, хөгжлийн түүхийн “Хувийн бизнесээс үндэсний бүтээн байгуулагч” хэмээх хураангуй альманах номыг МУИС-ийн Бизнесийн сургуульд 2014 оны 12-р сарын 10-ны өдөр хүлээлгэн өглөө. Ном гардуулах ёслолд М-Си-Эс Группын дэд ерөнхийлөгч Л.Мягмаржав, Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийн захирал, профессор Н.Батнасан болон багш, оюутан залуус оролцсон юм.

“Хувийн бизнесээс үндэсний бүтээн байгуулагч” ном нь бизнесийн салбарын түүхийг хураангуйлан өгүүлсэн анхдагч бүтээл болсон бөгөөд М-Си-Эс Групп үүсгэн байгуулагдсаныхаа 20 жилийн ойн хүрээнд Нэпко хэвлэлийн газартай хамтран бүтээжээ.

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “National Geographic”-ийн стандартыг баримтлан бүтээсэн энэхүү ном Нүүдэлчид ба зах зээл, Коммунист эдийн засаг, Нийгэм солигдов, Наймаанаас бизнест хөл тавьсан монголчууд, Эрчээ авсан эдийн засгийн шинэтгэл, Үүргийн худалдаанаас үндэсний компаниуд, Бүтээн байгуулсан он жилүүд гэсэн 7 хэсэгтэй бөгөөд хэсэг тус бүрт онцлох үйл явдал, хандлагыг холбогдох баримт, зураг, он дарааллаар илэрхийлжээ. Энэхүү альманах номыг улс, нийслэл, аймаг, орон нутгийн төв номын сангууд болон эдийн засаг, бизнесийн  их, дээд сургуулиудад хүлээлгэн өгөх бөгөөд монголын ууган сургууль МУИС-ийн Бизнесийн сургуулийн үе үеийн оюутнуудын мэргэжлийн онцлог, сонирхол, судалгаа шинжилгээний ажилд нь зориулан ийнхүү дээж болгон өгч байгаа аж.

Альманах номын дээжийг МУИС-д хүлээлгэн өгчээ
Альманах номын дээжийг МУИС-д хүлээлгэн өгчээ
Альманах номын дээжийг МУИС-д хүлээлгэн өгчээ
Альманах номын дээжийг МУИС-д хүлээлгэн өгчээ
Альманах номын дээжийг МУИС-д хүлээлгэн өгчээ
Альманах номын дээжийг МУИС-д хүлээлгэн өгчээ

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.