Харумафүжигийн даруухан эхнэр

uls_5489532265cd0_1Японы мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харумафужи Д.Бямбадорж монгол хөвгүүдийн бахдам амжилтыг үргэлжлүүлж яваа. Тэрбээр сүмогийн дүрмийн дагуу 2010 онд найз бүсгүйгээ багшдаа танилцуулж, зөвшөөрөл авч сүй тавьсан байна.

Түүнийг Япон бүсгүйтэй гэрлэчих вий хэмээн элэг нэгт монголчууд нь халаглаж байсан. Харин Харүмафүжи М.Баттуул гэх энэ бүсгүйг нэг насны ханиараа сонгосон билээ. Японы Иватэгийн их сургуульд оюутан солилцоогоор суралцаж төгссөн тэрээр дуучин Нарагийн эгч билээ. Ирээдүйд 5-8 хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй аваргынх Б.Нямжаргал хэмээх хөөрхөн охинтой.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.