Гарааш, “Porter” машин шатжээ

b2984d72bcc5c5bcbigБаянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Замчны 4 дүгээр гудамжинд машин шатаж байна гэсэн дуудлагыг 08:50 цагт өгснөөр Аврах гал унтраах 35 дугаар ангийн гал унтраах тасгийг очиход 5х6 хэмжээтэй гарааш дотор “Porter” загварын бага оврын ачааны автомашин, гараашийн дээвэр, таазны хэсэг шатаж байсныг унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 20 дугаар гудамжинд амбаар, гэр  шатаж байна гэсэн дуудлагыг 12:50 цагт өгснөөр Аврах гал унтраах 29 дүгээр ангийн гал унтраах тасгийг очиход 7х3 хэмжээтэй амбаар, 5 ханатай гэр, эд хогшил, зэргэлдээх 2 гэрийн гадна бүрээс хайрагдан шатаж байсныг унтраасан.

Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Улаанбаатар паласын дэргэд автомашины ил зогсоолын манаачийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 18:32 цагт өгснөөр Аврах гал унтраах 10 дугаар ангийн гал унтраах тасгийг очиход ил зогсоолын манаачийн 4х4 хэмжээтэй байшингийн дотор талд эд зүйл шатаж байсныг шуурхай ажиллаж унтраасан.          Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Жаргалант ЭКО хотхонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 20:07 цагт өгснөөр Аврах гал унтраах 30 дугаар ангийн гал унтраах тасгийг очиход 2 давхар байшингийн хананы гадна дулаалга шатаж байсныг унтраасан.

Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 23:18 цагт өгснөөр Аврах гал унтраах 30 дугаар ангийн гал унтраах тасгийг очиход 3х5 хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан.           Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06:24 цагт өгснөөр Аврах гал унтраах 26 дугаар гал унтраах тасгийг очиход 7х4 хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан.

Хоногийн хугацаанд гал түймрийн улмаас байшин 4, гэр, амбаар 2, гарааш, хашаа 1, машин 1, хог 2 удаагийн дуудлагыг хүлээн авч шуурхай ажилласан.
Д.Ундрах /24tsag.mn/


URL:

Сэтгэгдэл бичих