71 настай “Матар хочит Данди”-д наалдсан 25 настай “Хачиг”

20141211-036

Орос гаралтай загвар өмсөгч Илона Гузеревич анх Матар хочтой Данди хочит хөгшин америк баян эрийг Парист дагаж ирснээс хойш эхнэр нь хэмээн нэрлэгдэх болсон. Ийнхүү нэрлэгдэх болсон нь мань эр уг киноны баатар шиг хувцасладгийнх.

20141211-031

Мөнгө л байвал нас хамаагүй гэдэг загварынханд үйлчилдгийн тод жишээ энэ бололтой. Америкийн саятан, загварын ертөнцөд нэлээн нэр хүндтэй Жеймс Гольдштейн найз бүсгүйгээсээ хэдэн үе мултарсан ах. Тэднийг гэрлэх гэж байгаа хэмээн шар хэвлэлүүдээр цуурсан ч хурим хараахан болоогүй л байна. Өнгөрсөн намар Гольдштейн серб загвар өмсөгч Ваня Йосичтэй хэсэг болзсон бөгөөд тэдний насны зөрүү 45 байсан. Жеймс, Илона хоёрын дундах насны зөрүү ч нэг иймэрхүү. Тодруулбал Жеймс одоо 71-тэй бол Илона дөнгөж 25 хүрч байгаа. Жеймсийг загварын ертөнц сайн мэднэ.

20141211-037

Тэр Холливудын ододтой нөхөрлөж, дэлхийд нэртэй дизайнеруудаар үйлчлүүлдэг ганган эр. Гэхдээ дор хаяж 100 сая ам долларын хөрөнгөтэй гэгддэг тэрбээр үл хөдлөх хөрөнгийн наймаачин. Дээгүүр жаалах дуртай тэрбээр өөрийн харшууддаа Холливудын нэртэй киноны зураг авалт хийхийг дуртайяа зөвшөөрдөг гэнэ лээ.
Ингээд олны анхаарлын төвд байх дуртай хөгшин баян эрийн найз бүсгүйн хамт Майамигийн далайн эрэг дээр халуухан, залуухан найз бүсгүйн хамт зугаалсан папараццийг хүргэж байна.


URL:

Нэр: Anonymous Огноо: 13 December 2014

gutamshig

Сэтгэгдэл бичих