Оюутнууд сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг авна

УИХ-ын энэ хаврын чуулган завсарлахаасаа хэдхэн минутын өмнө оюутнуудад сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгох хуулийг баталлаа.  Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг гишүүд 100 хувийн саналаар баталсан байна.  Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан бүр 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн сар тутам 70 мянган төгрөгийн тэтгэлэг авах энэ хуулийг Ерөнхийлөгч санаачилсан байна.
Б.Жонон


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих